Үсээ хэрхэн зөв угаах вэ?

Уншигч та үсээ яаж угаадаг вэ? Мэдээж норгоод шампуньдаж, дараа нь зайлаад болоо гэх байх. Тэгвэл та доорхи зөвлөгөөнд багахан анхаарал хандуулж үсээ хэр зөв угаадаг эсэх ээ мэдэж аваарай.

Yсийг норгоод шампуунаа алганы хонхорт тааруулж хийгээд алгандаа хавсарч байгаад үсэндээ хурууны өндгөөр тарааж түрхээд массажлаж угаана. Энэ үед хөөсрөхгүй байсан ч заавал 2-3 минут массажл хий хэрэгтэй. Дараа нь дахиад 2 дахь удаагаа угаахдаа эхний хийсэн шампуний хэмжээнээс 1 дахин бага хийж угаагаад дахин сайн массаж хийж угаах хэрэгтэй. Аль болох шүршүүрт орохдоо гэдийж урсгаж угаах нь зөв угаалт болно. Доошоо тонгойж угаах нь үсний ургалтын эсрэг сөрж угааж байгаа болохоор аль болох тонгойж угаах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Мөн үсээ усанд орохын өмнө норгоод шампунь түрхэж хөөсрүүлж 5-10 минут сайхан массажлаж байгаад шууд усандаа ороод 2 дахь удаагаа угааж болно. Yсийг 5-10 минут угаахад хуйхны цэвэрлэгээ гүйцэд хийгдэх бөгөөд үсийг гялалзуулж эрүүлжүүлж мөн шампуний хэрэгцээт бодисууд шингэж өгдөг байна.

Анхаарах зүйлс:

–       Шампунь тань хөөсрөхгүй байна гээд хэт их шампуьндаж угааж болхгүй учир нь шампуний найрлага дахь элдэв химийн бодисууд үсийг хордуулдаг. Тиймээс шампунийг аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

–       Үсээ угаасны дараагаар заавал ангижруулагчаар үсний уганд хүргэхгүйгээр үзүүр хүртэл зайлах хэрэгтэй. Харин тослог үстэй бол байнга ангижруулагч хэрэглээд хэрэггүй.

–       Yсээ алчуураар үрж арчих нь хамгийн буруу. Харин алчуураар толгойгоо ороох болон зөөлөн дарах зэргээр үсээ хатаах хэрэгтэй.

Сонирхуулахад, Таны үс хэр эрүүл байгааг үсээ угаасныхаа дараа л маш хялбар мэдэх боломжтой байдаг. Тодруулбал, үснийхээ усыг алчуураар дарж бага зэрэг шингээж авсны дараагаар үсээ дээрээс нь доош самнана. Сам хаа хүртэл самнагдаж зогсож байна тэр хүртэл таны үс эрүүл байна гэсэн үг бөгөөд үлдсэн хэсэг нь өвчилсөн үс юм. Мөн урт үсийг дандаа үзүүрээс нь эхэлж самнаж дайхыг нь гаргаж заншаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ