Mиний ертөнц: Зара, Манго бус Томбо, Гибсонд ухаангүй дурлагч

Энэ бүсгүйтэй дэгжин хувцас, тансаг үнэртэй ус, зара манго, шанель гээд яриад суувал тийм ч амжилттай яриа өрнөхгүй… Түүний дотоод ертөнцөөс нэгээхэн хэсгийг нь уншигч та бүхэндээ нээе.

Хөгжимтэй огт холбоогүй тэс өмнөө мэргэжилтэй энэ бүсгүй элдэв янзын хөгжим цуглуулах сонирхолтой. Багадаа ёочин хөгжмийн дугуйланд суралцаж, ээжийнхээ цалингаар маар нь дутуу ёочин худалдаж авсан нь цуглуулгын эхлэл болсон гэдэг.

20161119_222001

Бага гарын ёочин хэрэглээнээс хасагдсан ч бүсгүй анхны хөгжмөө хадгалсаар..

20161207_112212

Нэлээд том болоод тэрээр гитар хөгжимд дурлах болсон. Чавхдаст хөгжмийн цуглуулга нь бага багаар нэмэгдэж чамгүй олон төрөл цугларчээ. Ээж нь Баян-Өлгийд томилолтоор явахдаа охиндоо хэрэг болгон домбор авчирсан нь сонирхлыг нь дэмжиж, зүлгэдгийн тод жишээ болов уу.

20161207_112301

Харин энэ мандолин хөгжмийг Япон улсаас чирч ирсэн. Хэрэглэж л болж байвал шинэ түрийвч, цүнх авах тухай санадаг ч үгүй хэрнээ хөгжим гэвэл хэмжээ, дамжаа, үнэ хайрлахгүй авчихдаг, хаанаас ч гэсэн гэртээ чирээд л ирдэг зантай.

20161207_112853

Гадагшаа сургуульд яваад ирэхэд нь ээж аавынх нь бэлдэж тавьсан бэлэг. Жижигхэн байшинд нь зай боллоо гэж ад үзэхгүй, харин ч нэмээд сууж байдаг сайхан аав, ээжтэй азтай бүсгүй дээ…

img_9931

Хүний нутгаас эрдмийг өвөртөлнө. Бас хөгжмөө ч өвөртлөөд ирнэ… Зарим хөгжмөө огт тоглож чадахгүй ч, харж, хадгалж, тоосыг нь арчиж суух тун ч дуртай.img_9933

Төгөлдөр хуурын дугуйланд орохыг хүсдэг байсан ч гэртээ хөгжимгүй гээд хасагдаж байжээ. Тиймээс ч тусдаа гарахад хамгийн түрүүнд гэрт нь байх ёстой зүйл төгөлдөр хуур гэж бодсоор, хаа байсан европоос чирч ирсэн нь энэ… img_9936

Сүүлийн үед бас үкүлэлэ хөгжимд татагдах болсон. Жижигхэн, авсаархан, бас хөөрхөн дуутай… img_9941

Хуучир хөгжим. Бас л ганцхан дуунаас хэтрэхгүй. Гэвч уянгалаг сайхан дууг нь сонсох дуртай.

img_9957

Шударга хөгжим түүнд “Хөгжмийн эгшиг” зохиолыг үргэлж санагдуулдаг.

img_9943

img_9944

Үлээвэр, бишгүүрийн төрлийн хөгжмүүд тоглоомоос эхлээд мэргэжлийн элдэв янзын төрлөөрөө бий. Хааяа дүү нарыгаа ирэхээр нь гаргаж үлээлгэнэ. Хагалав, хугалав, амаа угаа, шүдээ зайл гэж үглэсээр ааш муутайгаа гайхуулна. Хөгжимнүүддээ юу юунаас илүү амиа тавих учир зөвшөөрөлгүй хүрэх хүн бараг байхгүй дээ. img_9947Хол ойр явсан хамаатан садангууд нь түүнд юу бэлэглэхээ мэднэ ээ…
img_9951

Бали арлаас хэрэг болгон авчирсан өвөрмөц хөгжим. img_9954

Түүний цуглуулгын ихэнх хэсгийг аманхуур хөгжим эзэлнэ. Түүнд аманхуур хөгжимтэй холбоотой сайхан мөрөөдөл бий. 30 гаран хуур байдаг ч ахиад авахдаа баярлаж л орхино. img_9956

Бэлэг дурсгалын зүйл цуглуулахдаа ч тэсэлгүй хөгжимтэйг авч орхино доо…

20161207_112728

“Нөхөрт гарвал энэ хүүхний ачаа бараа гэж дийлдэхгүй ээ” хэмээн ээж нь шоолонгуй хэлнэ. Харин бүсгүй мөрөөдлийн байшингаа бариад хөгжмийн өрөөтэй болж, түүндээ хөгжмийн цуглуулгаа байрлуулан, хэзээд дуртай цагтаа тоглож болохоор тохижуулна гэж мөрөөддөг. Гибсон гитар, Томбо аманхуур, гитарын утас, хөглөгч, тавиур… хөгжимтэй холбоотой түүний ертөнцийг халцарсан түрийвчээр нь дүгнэх аргагүй.

Харин таны ертөнц ямар вэ? Бидэндтэй хуваалцаарай.

Сэтгэгдэл

  • сайн байна уу? гоё мэдээ байна гитар эмэгтэй хүн сурхад хүнд хөгжим үү?

    • Сайн байна уу та. Гитар эр эм гэж ялгахгүйээ. Youtube-р хайгаад үзвэл гайхалтай гитарчин бүсгүйчүүдийг олж үзэх байх. Амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ