Бүсгүй хүн нөхөрт гарах хүртлээ ямар байх ёстой вэ?

Бүсгүй хүн бүр алс ирээдүйдээ амьдрал хэмээх тэрэгний өрөөсөн дугуй болж, айл гэрийг цогцлоон бий болгож, түүнийг авч явах болно гэдэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, түүнд бие сэтгэлээ бэлтгэх ёстой. Эр боловсорсон байхад эм бас түүнээс үл дутах учиртай.
Эрдэм боловсрол эзэмшиж, ааш зангаа төлөвшүүлж, амьдралын ухаан суугаагүй эм хүн эр нөхөр болон хадамдаа хэзээ ямагт гологдож, дорд үзэгдэхээс гадна амьдралын замд элдэв бусын зохисгүй явдал гарч улмаар насны жаргалыг эдлэхгүйд хүрэх нь ч бий.

Хүний эхнэр байхын тулд:
1. Их бага хэнтэй ч болов мэндийн зөрөөтэй байх
2. Багачууд дүү нараа хайрлан хамгаалах
3. Хэнтэй ч болов төлөв төвшин ярьж чаддаг байх
4. Олны дунд биеэ төлөв авч явах
5. Оо энгэсэг будаг шунхыг тохируулан хэрэглэх
6. Орон гэрээ чимж засах урлагийг эзэмших
7. Ахмадаас үг сонсож, аяыг нь олж чаддаг байх
8. Өөрийн болоод гэр бүлийнхнийхээ хувцас хунарыг тохируулдаг, цэвэр байлгах зэрэг наад захын эдгээр зүйлсийг сахих ёстой байдаг бол
Эх хүн ямар байх вэ?
1. Энгийн даруу амьдралыг эрхэмлэх
2. Цэвэр, төв хувцаслах
3. Амттан, хурц гашуун зүйлийг бага хэрэглэх
4. Амьдралын сургамжийг мэдэх, ахмадаас үг сонсох
5. Хурьцал үйлдэхүйн ёс горимыг мэдсэн байх
6. Таних танихгүй хүнд их дотночлон ойртохгүй байх
7. Зах, дэлгүүрээр зорилгогүй үл хэсэх
8. Сахил бурхандаа сүжигтэй байж, шашин ёсыг дагах
9. Эцэг эх, өвгөд өтгөс, ах дүүс, хадам ханиа хайрлан халамжилж, хүндэтгэн дээдлэх
10. Эгэл олонтойгоо эвтэй, тустай дэмтэй байх
11. Орон гэрээ товхинуулж янзлах, оёж шидэхэд мэргэн түргэн байх
12. Үр хүүхдээ асарч өсгөх, сурган хүмүүжүүлэх ухааныг эзэмших зэргийг эзэмших хэрэгтэй байдаг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ