2017 оны загварын үндсэн 7 чиг хандлага

Энэ онд дизайнеруудын тодорхойлсон 7 гайхалтай чиг хандлагыг та бүхэндээ танилцуулахад таатай байна.

  1. Хуниас, хуниастай эмжээр, торон материал

Эмэгтэйлэг, чамин тансаг хандлага энэ онд буцан ирж буйг дуулгахад таатай байна. Илүү эмэгтэйлэг байдлыг илтгэх торон гэрэлтсэн том том хуниастай даашинз эдгээрийг та баяртайгаар хүлээн авна гэдэгт итгэж байна. Та хөнгөмсөг харагдахаас бүү санаа зовоорой.

  1. Цэцгийн хэвлэмэл

Тод цэцгэн хэвлэмэлийг зөвхөн зуны цагт биш сэрүүн уйтгартай бороотой улиралд ч тэр урин дулааныг санагдуулам байж болохоор загварын чиг хандлагад тусгаж өгсөн нь үнэхээр гайхалтай. Охид бүсгүйчүүл бидний өмсөх дуртай bomber загварын куртик ч гэсэн яагаад зуныг санагдуулам байж болохгүй гэж, дизайнерууд маань ч мундаг юм аа.

  1. Спортлог загвар

Энгийн хэрнээ түгээмэл спортлог загварын чиг хандлага нь дэлхийн эргэн тойронд байсаар л байна. Гэхдээ та спортлог загварыг өдөр дутмын хувцаслалтандаа сонгох гэж байгаа бол үндсэн дүрмүүд болох 3-аас дээш өнгийг хослуулахгүй байх,  тод том логог сонгохгүй байх, шаардлагагүй элемент багатай байх зэргийг анхаарахад л болно.

  1. Топ

2000 оны эхээр дэлгэрж байсан энэхүү загвар нь эргэн ирсэн байна. Гоолиг сайхан бэлхүүсээ гайхуулж болох энэхүү богино загварын цамцыг та шүүгээн доторх юпка, жинсэн өмд, шорт гэх мэтчилэн ямарч хувцастай зохицуулан өмсөж болох юм.

  1. Судалтай хувцас

Судлууд нь энэ жилийн хамгийн чухал загварын чиг хандлагын нэг юм.  Илүү эмэгтэйлэг дээд зэрэглэлийн харагдахыг хүсвэл хатуу эд зүйлсийн хамт судалтай даашинз сонгож болох нь байна.

  1. Тан өнгө

Хүмүүсийн дунд цэргийн загвар сүүлийн хэдэн жилийн турш чиг хандлага болж байгаа билээ. Тан өнгийг эмэгтэйлэг хувцасанд мөн цэргийн дүрэмт хувцастай төстэй энгийн зүйлсийг ашиглаж байна.

  1. Ягаан өнгө

Эмэгтэйчүүдийг маань энхрий ялдам харагдуулах ягаан өнгөний гайхалтай сайхан 50 сүүдрийн өнгөнүүд мөн давамгайлах нь байна шүү.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ