Өөрчлөлтийн дараах өөрийгөө таних уу?

Өөрчлөлтийн дараах өөрийгөө таних уу? Бүсгүй та, өөрчлөлтөнд дуртай биз дээ? Ялангуяа сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн үсчид, стилистүүд зүрх сэтгэлээ гарган таныг өөрчилж өгвөл гайхалтай биш гэж үү?

Тэгвэл бусдад аз жаргал, өөртөө итгэлтэй байдлыг бэлэглэхээр шинэхэн салон байгуулагдсан тухай бид тоолгүй өнгөрч чадсангүй, зориод очсон юм.

Мөрөөдлөө биелүүлж, өөрийн салоноо нээн, томоохон зорилгынхоо үзүүрээс атгаад авсан нэгэн бүсгүй энэхүү салоныг байгуулжээ. Олон жилийн хөдөлмөр биеллээ олсон болоод ч тэрүү үүдээр нь дөнгөж ороход л гэрэл цацарсан, эерэг энерги мэдрэгдсэн онцгой таатай орчин угтсан юм.

Хэдийнээ л өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод авчээ. Олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай үсчид ажиллаж, маникур, нүүр будалтыг цогцоор нь хийж өгөх үйлчилгээ ч санал болгож байгаа юм байна. Хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд нь бүгд германаас оруулж ирсэн чанартай брэндүүд харагдсанд аяндаа л сэтгэл дүүрээд ирсэн шүү.

 Z hair салоны нэг зүйл маш их таалагдлаа. Өмнө нь олон ч үсчин, салоноор үйлчлүүлж байсан. Яагаад ч юм өөртөө өөрчлөлт хийхийг хүсээд зөвлөгөө авах гэхээр дорвитой үр дүнд хүрч байсангүй. Тэгээд хүссэнээ хэлэхээр, эсрэгээр нь засах тохиолдол бидний ихэнх бүсгүйчүүдэд тохиолдож байсан болов уу. Тиймээс хурдхан мөнгөө төлөөд ахиж үсийг минь сүйтгэхээс өмнө гарах л зам үлддэг байсан. Харин эднийх энэ орон зайг тун сайн олж харсан байна. Тэд хэрхэн засуулахаа сайн мэдэхгүй байгаа үйлчлүүлэгч нартаа Z hair засалт буюу салоны стилистийн зүгээс ямар өөрчлөлт, ямар засалт тухайн үйлчлүүлэгчийн дүр төрхөд тохирох тухай мэргэжлийн зөвлөгөө өгч, үсний засалтыг хийж өгч үйлчилдэг юм билээ. Ингээд ч зогсохгүй 4-хөн удаа засуулаад 5 дахь удаагаа тайралт, засалт үнэгүй байх урамшууллын карт гаргасан нь маш их таалагдсан.

Боломжийн үнэ, тав тухтай орчин, хамгийн гол нь чин сэтгэлээсээ таныг өөрчилж, сайхан болгож чадах чадварлаг мэргэжлийн үсчид… Бүсгүйчүүд бид өөр юунд шунах билээ?

Удахгүй эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр… Ар араасаа цуврах олон баяр, төрсөн өдөр… Цэцэгтэй, жимстэй, чихрийн цуглуулгатай хамт өгч болох хамгийн гоё бэлгийг бас эндээс авч болно. 5 төгрөгний бодлого хэргэжүүлдэг болохоор 5 төгрөгөө хариултандаа аваад л гарлаа 🙂

Зорилготой, түүндзээ хүрэх гэж тэмцдэг эмэгтэйчүүд үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Өөрийн салоноо нээсэн мундаг эмэгтэй Зулаадаа бусад олон бүсгүйчүүддээ урам зориг өгсөнд талархмаар байна. Бидний өнөөдрийн хайгуул тун ч амжилттай сайхан боллоо. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Гоо сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Харин та өөрийгөө өөрчилж, өөрчлөлтийн дараах өөрийгөө харж дуу алдан, улам бүр өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй болохыг хүсвэл Z hair salon таны урмыг хугалахгүй байх аа!

Өө, тийм. Удахгүй нээлтээ хийх гэж байгаа тул 5 азтай бүсгүйг шалгаруулж, шагнах юм билээ. Та азтан болж өөрчлөлтийн дараах өөртөө дурлахыг хүсвэл Z hair salon-ы ФБ хуудсаар зочлоод азаа үзээрэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ