Миний ертөнц: Өөртөө итгэх итгэл нь аз жаргалтай амьдралын хамгийн чухал орц

Дуу алдан өөрийн эрхгүй зогсоод, эргүүлж зургийг нь ухаж төнхмөөр нэгэн эмэгтэйг цахим ертөнцөөс саяхан олж харлаа. Түүний бие нь үнэхээр төгс гэж хэлж болмоор юм. Гэхдээ түүний биеийг магтах гэж эсвэл Америкд амьдарч нягтлан бодох бүртгэлээр суралцдаг гэдгийг нь та бүхэнд гайхуулах гэж сонгож авсангүй.

Харин түүний өөртөө итгэлтэй байж, тийнхүү өөртөө итгэлтэй байхын утга учрыг зөв ухаарч ойлгосон нь хамгаас илүү таалагдаж, танд ч бас заавал танилцуулах ёстой ертөнц юм байна гэж бодлоо.

22-хон настай энэ бүсгүйг Баатарын Энххалиун гэдэг. Бодбилдингийн бикини төрлөөр сонирхож хичээллээд 4 жил болж байгаа. Томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан бөгөөд сошиал ертөнтөц түүнийг танихгүй спорт сонирхогч цөөхөн болов уу.

Хэн нэгэн хөндлөнгийн хүн магтсан чинээгээр өөрийгөө үнэлж, муулсан чинээгээр сэтгэлээр унаж явах нь түүний зан биш. Бусдын юу гэж хэлэхээс үл хамаарч өөртөө итгэдэг, өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээс урам авч өөртөө итгэх итгэлээ бүтээдэг тийм л хөдөлмөрч бүсгүй юм. Цаг хугацаа болон хичээл зүтгэл л байх юм бол “ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ” гэдэг зүйлийг хөгжүүлж болно хэмээн үе тэнгийнхэндээ зөвлөснийг нь уншихад үнэхээр хүчтэй бас ухаалаг эмэгтэй юм гэж бодогдсон шүү.

Бид түүний ертөнцийг л танд танилцуулж байна. Харин үргэлжлүүлэн сонирхохыг хүсвэл ФБ хаяг, инстаграммын хаягаар нь дагаарай. Мөн фитнесээр хичээллэгч залуустаа зориулж зөвлөгөө өгдөг http://www.haliuna.com/ блогоор нь зочилж болно.

Øøрийн дуртай юмаа хийгээрэй. Vнэхээр дуртай бол замд чинь гарч ирэх зvйлс чиний замын хаалт биш харин дээр нь гишгэн улам чамайг дээшлvvлэх нэгэн гишгvvр хэмээн бодож байгаарай.

Тэр ингэж хэлсэн… Төрөлхийн хөгжихөд хялбар сайхан биетэй Бразил, Колумбийн бүсгүйчүүдтэй өрсөлдөж байхдаа ч тэр шантраагүй. Учир нь тэр өөрийнхөө дуртай зүйлд үнэхээр л дуртай. Бас өөртөө итгэлтэй. Дуртай зүйлээ хийж байгаа хүн хэзээд л өөртөө итгэлтэй байдаг юм.

Ингээд түүний халуухан ертөнцөөр аялаарай.

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ