Өөрийнхөө биеийг тоон хэмжээсээр мэдэцгээе ①Мөрөөдлийн биеийн жин тань?

Та бүхэн биеийн жингээ хасая! гэж бодож байсан удаа байгаа юу?
Яагаад тэгж бодсон юм бол?
Биеийн жин тань хэт ихэссэн болохоор, харвинтай болоод муухай харагдсан учраас, нодлин өмсөж байсан юбкандаа багтахгүй болтлоо таргалсан учраас…

Олон янзын шалтгаан байгаа гэж бодож байна.
Тэгвэл та бүхэн өөрсдийнхөө ”мөрөөдлийн биеийн жин”-гээ мэддэг үү?

Мөрөөдлийн биеийн жин

☆Мөрөөдлийн биеийн жин (эмэгтэй)
Биеийн өндөр Хэвийн биеийн жин (кг) Гоо сайхны биеийн жин (кг) Модел биеийн жин (кг)
155cm 53.3 48.1 44.9
160cm 56.8 51.2 47.9
165cm 60.4 54.5 50.9
170cm 64.2 57.8 54.0
175cm 68.0 61.3 57.3


Хэвийн жин
гэдэг нь эрүүл бөгөөд амархан өвддөггүй биеийн жин гэж хэлэгддэг. Биеийн галбирын хувьд бага зэрэг бондгор харагдахуйц юм.

Гоо сайхны жин гэдэг нь эрүүл бөгөөд гоё сайхан харагддаг биеийн жинг хэлдэг. Эрэгтэй хүн энэ биеийн жингийн галбирыг илүүд үздэг гэж хэлэгддэг. Гэхдээ, бэлхүүс ба хөлийн бугуй зэрэг хэсгүүдийг чангалж болохуйц хэмжээгээрээ чангалж тураах хэрэгтэй.

Модел биеийн жин гэдэг нь эмэгтэй хүний мөрөөдлийн жин гэж яригддаг. Хувцасыг гоё сайхнаар өмсөх биеийн галбир юм.

Зорилгот биеийн жингээ шийдэцгээе!

Ямар биеийн жин болон галбирыг зорилгоо болгох нь мэдээж таны дур боловч, гол нь ”зорилгот биеийн жингээ тодорхойлох” хэрэгтэй биш гэж үү?

Жингээ хасахын тулд идэхийг хүссэн зүйлээ идэхгүй тэвчиж, мөн хоолныхоо хэмжээг багасгадаг хүмүүс олон байх гэж бодож байна. Өөрийнхөө зорилгот биеийн жингээ мэдэхгүй бол, хэдий хүртэл хоолоо багасгах вэ? идэхийг хүссэн зүйлээ тэвчих хэрэгтэй вэ? гэдгийг мэдэхгүй шүү дээ.

Өдөр бүр жингээ үзэж(өглөө босоод шууд үзэх нь үр дүнтэй гэдэг), биеийнхээ жингээ шалгаж байцгаая. Тэгээд зорилгот биеийн жиндээ хүрэх хүртлээ турсны дараагаар “жингээ барих” -ыг зорилгоо болгоцгооё!

Таргалах→турах→таргалах→турах…-ыг давтаад л байх юм бол таргалахад амархан, турахад хэцүү биетэй болчихдог учраас тэр.

Өөрийнхөө хамгийн тохиромжтой биеийн жингээ хадгалах нь, гоо сайхны болон эрүүл мэндийн төлөө маш сайн юм. Үүний тулд, өглөө бүр биеийн жингээ үзэж өөрийнхөө биеийн жинг шалгаж байвал ямар вэ?

Эх сурвалж: http://mongolbeauty.info

СЭТГЭГДЭЛ БИЧИХ