Өөрийнхөө биеийг тоон хэмжээсээр мэдэцгээе ③Таныг хамгийн сайхан харагдуулах хэмжээ тань?

“Мөрөөдлийн биеийн жин” болон “зохистой бие дэх өөхлөлтийн хэмжээ”-ний тухай бичсэн.

Жаахан бодож үзэцгээе. Эмэгтэйчүүд бид яагаад биеийн жин болон бие дэх өөхний талаар санаа зовдог юм бол?
Эрүүл бөгөөд гоё сайхан болохын төлөө билээ.
Тэгвэл “гоё сайхан болох” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Тэр нь эмэгтэйлэг галбиртай болох гэсэн үг биздээ?

Биеийн жингээ багасгасан ч, биеийн өөхлөлт зохистой байлаа ч эмэгтэйлэг галбиргүй сайхан харагдаж чадахгүй бол гунигтай шүү дээ тиймээ. Тиймээс энэ удаад “таныг сайхан харагдуулах хэмжээ”-ний тухай ярилцая.

Сайхан харагдуулах мөрөөдлийн хэмжээ

Эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй сайхан харагдуулах хэмжээ нь ерөнхийдөө шийдэгдсэн хэмжээс байдаг бөгөөд түүнийг тооцоолж болно.

Цээж : биеийн өндөр x 0.53
Бэлхүүс : биеийн өндөр x 0.39
Өгзөг : биеийн өндөр x 0.54

Жишээ нь : биеийн өндөр нь 160см хүний мөрөөдлийн хэмжээ нь
Цээж : 160 x 0.53= 84.8см
Бэлхүүс : 160 x 0.39= 62.4см
Өгзөг : 160 x 0.54= 86.4см болно.

Тооцоолж үзээрэй.
Ямар байна даа? Одоогийн таньд юу хэрэгтэй байгааг ойлгосон биш гэж үү?
Бэлхүүсээрээ турах ёстой юу? Эсвэл цээжээ томруулах шаардлагатай юу?
Хэмжээ ба биеийн жин тань мөрөөдлийн хэмжээсээс их байвал турах хэрэгтэй. Гэхдээ биеийн жин тань тийм ч их биш мөртлөө мөрөөдлийн биеийн хэмжээсээс илүү байвал дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй!

Сайхан эмэгтэйн биеийн галбир

 

Audrey Hepburn (биеийн өндөр 173см, биеийн жин 50кг)-ий хувьд
Цээж : 85см (92см)
Бэлхүүс : 51см (67см)
Өгзөг : 85см (93см)
※ ( ) нь мөрөөдлийн хэмжээ

 

 

 

 

 

 

Marylin Monroe ((биеийн өндөр 166.4см, биеийн жин 53.5кг)-ий хувьд
Цээж : 94см (88см)
Бэлхүүс : 61см (65см)
Өгзөг : 84см (90см)
※ ( ) нь мөрөөдлийн хэмжээ

 

 

Эдгээр хоёр эмэгтэйг эмэгтэйлэг сайхан бие галбиртай гэж бодож байна. Audrey Hepburn бол туранхай бөгөөд үзэсгэлэнтэй, Marylin Monroe бол булцгар бөгөөд мөн адил үзэсгэлэнтэй байгаа биздээ. Хэн шиг нь болмоор байна?
Сонирхуулахад эрчүүдийн дуртай нь Marylin Monroe-гийн галбир гэсэн шүү.

Энэ хоёр эмэгтэй хоёулаа мөрөөдлийн хэмжээнээсээ туранхай байгаа биз (гэхдээ Marylin Monroe-ийн xөx том л доо…)
Үүнд шалтгаан бий.

Зурагт болон кино, зурган дээр байгаагаасаа илүү тарган харагддаг учраас тэр юм.
Тиймээс эмэгтэй жүжигчид зурагт ба кинон дээр гарахдаа ч сайхан биетэй харагдахын тулд мөрөөдлийн хэмжээнээсээ илүү туранхай байхгүй бол болдоггүй. Энэ нь ч гэсэн тэдгээр эмэгтэйчүүдийн ажлынх нь нэгэн хэсэг болов уу.

Хэрвээ та жүжигчин биш л бол тэдгээр эмэгтэйчүүд шиг туранхай байх шаардлагагүй.
Тооцоолсон мөрөөдлийн хэмжээндээ л байхад хангалттай. (тийм болох нь ч гэсэн тийм ч амар биш байх гэж бодож байна!)

Эмэгтэй хүний гоё сайхан байхад нас хамаагүй

Хамгийн гол нь таныг эрүүл байлгах биеийн жин болон бие дэх өөх, түүний дээр хамгийн сайхан харагдуулах хэмжээг мэдэж, тэрхүү мөрөөдлийн хэмжээнд аль болох ойртох зүйл юм. Үүнд нас огт хамаагүй. Нас ахисан ч эрүүл сайхан байгаа эмэгтэйчүүд олон байдаг.

“Би ч одоо залуу биш юм чинь…” эсвэл “хүүхэд гаргасан учраас одоо ч худлаа” гэх мэтийн зүйл бодохоо больцгооё!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ