Өндөр өсгийтөө өөртөө тохируулан сонгох зөвлөмж

Европын хувцас загварын ертөнцөөс гаргасан судалгаа, олны танил алдарт дизайнеруудын өгсөн зөвлөгөөгөөр бүсгүйчүүдийн өмсөх ёстой өсгийний өндрийг тодорхойлсон байна.

Энэ нь биеийн өндөр өсгийний өндөртэй порпорциональ байх ёстой болдог ба энэ зүйлийг тохируулаагүйгээс явдал чинь өөрчлөгдөж, эмх цэгцгүй маш эвгүй харагддаг байна.
Стандарт хэмжээ:
Бүсгүй та 158 см өндөртэй бол 3 см өсгийтэй,
159-164см өндөртэй бол 3-5см өсгийтэй,
165-172см өндөртэй бол 5-7см өсгийтэй
175см-аас их өндөртэй бол 7-12 см өсгийтэй гутал өмсөх нь хамгийн зохимжтой гэнэ.
Мэдээж энэ бол та заавал 3см эсвэл, 12 см өсгийтэй гутал өмсөх ёстой гэсэн үг биш, харин таны биеийн хэмжээнд тохирох стандарт хэмжээ ийм байна.
Өсгийтэй гутлаа сонгож авахдаа дараах зүйлийг анхаараарай
Размер  
Гурван см-ээс дээш өндөртэй гутал өмсөхөд хөл бага зэрэг урагшаагаа шилжин, хөлийн эрхий хуруунд хамаг ачаалал ирдэг  учраас аль болох том размерийн гутал сонгоорой. 5-9 см-ийн нарийхан өсгийтэй гутал худалдаж авахдаа өөрийнхөө өмсдөг размерээс 0,5 см-ээр илүү размерийг сонгох нь зөв. Харин 10-15 см-ийн нарийхан өсгийтэй гутал худалдаж авахдаа  заавал нэг размер томыг авбал өмсөж явахад эвтэйхэн байх болно.16  см болон түүнээс өндөр гутал авахаар бол 1.5 размер томыг авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өмсөхөд эвтэйхэн байх  нь хамгаас чухал юм
Ямар ч үед  өндөр өсгийтэй худалдаж авахдаа өмсөж явахад  эвтэйхнийг  нь сонгохоо мартуузай.  Ийм  нэгэн мэргэн үг байдаг л даа. “Хорвоо дэлхий уужим шүү. Гэвч өмссөн гутал чинь хэт бариу байвал хорвоо дэлхий уужим байгаад ч нэмэр алга” гэж. Тийм учраас  өмсөхөд төвөгтэй гутал авахаас шууд татгалз. Хэрэв  хэт бариу гутал өмсөж явбал хөл маш ихээр хавдаж,  дараагийн  өдөр  өсгийтэй гутал өмсөж чадахгүйд хүрнэ шүү.
Гадагшаа гарахаасаа өмнө түр азнаарай
Нарийнхан өсгийтэй гутал худалдаж авахаасаа өмнө сонгосон гуталтайгаа нэг байрлалд удаан зогсож үзээрэй. Хэрэв 10 гаруй минутын дараа хөлөнд чинь ямар нэгэн зовиур илрэхгүй, өмсөхөд эвтэйхэн байвал өөрийнхөө сонголтонд эргэлзэх хэрэггүй гэсэн үг.
Одоо алхахад бэлдээд
Гадагшаа гарахаас өмнө шинэ гуталтайгаа гэрийнхээ эргэн тойронд 15-20 минут алхаж үзээрэй. Хамгийн гол нь гоё алхах хэрэгтэй. Гоё алхахын тулд хөл хоорондын зайг зөв тохируулж сур. Өндөр өсгийтэй гутал өмссөн үедээ та том  биш, бага багаар болон найган алхах хэрэгтэй. Ингэж алхвал таны алхаа хамгийн гоё, төгс төгөлдөр байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ