Өндгийг гоо сайхандаа ашиглах 8 арга

Айл бүрийн хөргөгчинд байж байдаг өндгийг арьс, үснийхээ гоо сайханд ашиглах 8 арга

1. Арьс чангалах – өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.

2. Нүдний хавдрыг буулгах – цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.

3. Тослог арьсны маск – овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.

4. Хуурай арьсны маск – өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавьна

5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск – өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.

6. Цайруулж, арьсны өнгийг засах маск – өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.

7. Үсний маск – оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсэг хугацааны дараа угаана.

8. Үс гялалзуулах маск – лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ