Өндгийг гоо сайхандаа ашиглах НАЙМАН чухал арга

Айл бүрийн хөргөгчинд байж байдаг өндгийг арьс, үснийхээ гоо сайханд ашиглах 8 аргуудыг нэгтгэн танилцуулж байна

  1. Арьс чангалах – өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.
  2. Нүдний хавдрыг буулгах – цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.
  3. Тослог арьсны маск – овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.
  4. Хуурай арьсны маск – өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавина
  5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск – өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.
  6. Цайруулж, арьсны өнгийг засах маск – өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.
  7. Үсний маск – оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсг хугацааны дараа угаана.
  8. Үс гялалзуулах маск – лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ