Өмнө нь таньд хэн ч хэлж байгаагүй турах 6-н заль

  1. Та гадуур хооллож байгаа бол үргэлж хамгийн бага орцтой хоолоо сонгож байгаарай. (Цэс унших цаг гаргаж бай. Хэрвээ та гамбургер юм уу, эрүүл биш хоол зардаг газар байсан ч хамгийн бага орцтой хоолыг сонгож болох юм. Мини гамбургер, бага зэрэг эрдэнэшиш, ганц хүнд зориулсан пицца эсвэл хөнгөн салат гэх мэт. )
  2. Илүү өөдрөг бай. Эерэг зүйлс бодож бай. (Санаа бодолоо зөвхөн эерэг бодол дээр төвлөрүүлж түүнийг таны тархи тарни мэт хүлээн авч эерэгээр зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж байх явдал юм. Жишээ нь: “Би хагас хил хассан” энэ нь үнэхээр сайн хэрэг юм. Удаан ч гэсэн бага багаар гарцаагүй хасагдана. Би зөвхөн сонгож авсан порцоороо л идэх болно. Амттанд үгүй гэж хэлж чадна гэх мэтээр эерэг хандлагатай байж өөрийн зорилгодоо хүрээрэй. )
  3. Ганцаараа хооллох нь компанийхантайгаа хооллохоос илүү дээр. (Хэрэв та хоолны дэглэмэндээ өөрчлөлт хийх гэж байгаа бол өөртөө тусгайлан хоол идэх орон зай гаргаж өгөх хэрэгтэй. Энэ нь байнга ганцаараа хооллож бай гэсэн утгатай биш юм. Гэр бүл, найз нөхөд, ажлыхантайгаа хооллож болно л доо. Гэхдээ бүлэг хүмүүс хооллох нь шинжлэх ухааны үндэслэлээр ширээн дээр илүү их цаг өнгөрөөж ярилцаж, инээж сууснаар та хэр идэж байгаадаа хяналт тавьж чаддаггүй байна.)
  4. Хэрэв та өлсөж байвал банана үнэрт. (Энэ нь галзуу ч юм шиг сонсогдож байж болох ч алим, гаа, банана үнэртэхэд хүний тархи нь идэж байна гэж хүлээн авдаг нь нотлогдсон үнэн юм байна. 3000 сайн дурын ажилчин дээр энэхүү үнэртэх судалгааг явуулахад тэдний идэх дуршил нь буурч яваандаа жин нь хасагдаж байсан байна. Гайхалтай биш гэж үү.)
  5. Цэнхэр өнгөнд дурлах. (Сүүлийн нэг судалгаагаар цэнхэр өнгө нь хоолны дуршил бууруулж болохыг харуулж байна. Тиймээс зарим нэг зүйлсийг туршаад үзээрэй. Жишээ нь: цэнхэр ширээний бүтээлэг, гарын цаас, хундага, таваг, аяга гэх мэт.)
  6. Толинд харж идэж байх. Энэ их сонин санагдаж байна уу? зүгээрдээ охидоо энэхүү арга нь таны идэж буй хоолыг 3-ний 1-ээр багасгадаг байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ