Өмнө нь амьдралтай байсан хүнтэй уулзаад байх минь зөв үү? :Захидал

Сайн байна уу? Монгол хатад сайтын хамт олон минь. Би өөрийн сэтгэлээ та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм.

Би одоо өмнө нь гэр бүлтэй байсан дараа нь бас найз охинтой байсан хүнтэй уулзаж байгаа юм л даа. Би тэр хүнд дасаад дурлаад байдаг гэтэл тэр хүн намайг өөртөө битгий дасаараа гээд байх юм. Одоо нэг хэсэгтээ ганцаараа баймаар байна, хүнийг шаналгаж өөрөө ч бас шаналахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Хайр сэтгэлд хэтэрхий хаширчихсан болохоор ахиад харилцаа үүсгэхээс айгаад байгаа юм болов уу.  Тэгсэн хэрнээ надтай уулзаж учираад, яваад л байх юм. Би яг яах вэ? Хамтдаа л баймаар байна. Надад бол тэр хүний өмнөх амьдрал ямар ч хамаагүй, би тэр хүнийг ойлгоод хамтдаа байж чадна. Тэгтэл тэр минь болохоор надаас нэг л дөлөөд байх шиг. Ийм хүнийг яаж өөртөө татаж сэтгэлийг нь эргүүлэх вэ? Эсвэл тэр хүнийг орхих ёстой юм болов уу?

Надад зөвлөгөө өгч туслаач. Ер нь өмнө нь амьдралтай байсан, дахин гэр бүл зохиохоос халширдаг эрчүүдийг өөрийн болгож чадсан эмэгтэй хүн байвал тэр тухайгаа хуваалцаач. Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ