Өлсөх мэдрэмж минь баяртай

“Өлсөх мэдрэмж минь баяртай” гэж таныг хэлүүлэх хамгийн шилдэг 7 хүнс бол:

Загас

Загас нь бидний иддэг зүйлүүдийн дундаас хамгийн их уураг агуулсан хүнсний нэг юм. Энэ нь мэдээж чухал яагаад гэвэл өөх тос, нүүрс устай харьцуулахад таныг илүү сайн цатгадаг учраас бусад хоёроо илт давуу ялдаг. Мөн амьтны мах, шувууны махтай харьцуулахад ихэнх загасанд өөх тос бага байдаг болохоор идэх бүртээ та илүү их уураг авч байна гэсэн үг.

Жигнэсэн, ууранд болгосон загас нь маш тохиромжтой эсвэл яарсан үед лаазалсан туна эсвэл яргай загас, хөлдөөсөн загасны хэсгүүд, сам хорхой, хясаа зэргийг хэрэглэж болно.

Олон гарцтай жижиг жимс

Эслэг ихтэй хүнсийг шингээхэд цаг шаарддаг учир эдгээр нь ходоодонд удаан байдаг. Бүхэл жимснүүдэд бүгд тодорхой хэмжээний эслэгтэй байхад олон гарцтай жижиг жимсүүдэд маш их хэмжээний эслэг агуулагддаг. Нэг аяга бөөрөлзгөнөд харьцангуй их буюу 8 гр эслэг байдаг бөгөөд энэ нь алиманд байдаг 65 калориос даруй 2 дахин их юм. Хөлдөөсөн жижиг жимснүүдийг жилийн турш идэх боломжтой ба уургийн шэйкэнд хийж уухад маш тохиромжтой  байдаг. Та мөн бага зэрэг гэсгээж тараг, бяслаг зэрэг дээр тавин маш өег хоол, зууш маягаар идэж болно.

Брокколи

Таныг цатгалан байлгах хоол хүнсний жагсаалтад маань ногоо дээгүүр байр эзэлж байгаа юм учир тэдгээрт калоригүй эслэг мөн ус зэрэг ихээр агуулагддаг. Тийм болохоор тэд таныг хэтэрхий их идүүлэхгүйгээр, өег байлгадаг. Брокколи нь эслэг хамгийн ихээр агуулдаг хүнсний ногооны нэг бөгөөд хэрчиж болгосон нэг аяга брокколид таныг өлсгөлөнг шууд дарах 6 гр эслэг бий. Мөн тавгаа брокколигоор дүүргэсэн ч гэсэн та санаа зоволтгүй, нэг аяга нь 50 калоритой л байдаг.

Хар вандуй

Вандуй нь өлсгөлөнд дараалсан цохилтыг өгөн дарж чаддаг учир нь тэд эслэг ихтэй, мөн нилээдгүй хэмжээний уураг агуулдаг. Нэг аяга хар вандуйд 8 гр уураг, 8 гр эслэг агуулагддаг. Цайвар вандуй, алаг вандуй, бөөр шиг хэлбэртэй вандуй зэрэг төрлүүд нь багахан хэмжээний зөрүүтэйгээр үүний дараа жагсдаг. Бага зэргийн вандуйг салат, шөл, гоймон зэрэгт нэмж илүү өег болгоорой.

“Quinoa” бүхэл үрийн будаа

Та ихэнх бүхэл үрийн будаанаас нилээд их хэмжээний эслэг авч чадах ба тэдгээр нь хуурай жигнэмэг, жижиг хатуу жигнэмэг гэх мэт “илүү хуурай” будаанаас илүү их ус агуулдаг учир харьцангуй их цатгадаг. Эдгээр дундаас ихэнх бүхэл үрийн будааг бодоход илүү уураг буюу  нэг аяга нь 8 грамтай  тэнцэх хэмжээний уургийг агуулдгаараа “Quinoa” төрлийнх ялгардаг. Арвай, бор будаа зэрэг удаан болдог бүтээгдэхүүнтэй харьцуулахад 15 минутанд л бэлэн болдог. Хачир болгож эсвэл хэрчсэн ногоо,  хайрсан тахиа, загас зэргийн хамтаар салатанд хийн үндсэн хоол маягаар идэж болно.  

Тослоггүй элгэн тараг

Ихэнх тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүнүүд нь уургийн гайхалтай эх сурвалж боловч тослоггүй элгэн тараг эдгээр дундаас онцгойрдог. Нягтшил ихтэй учир дунд зэргийн хэмжээний савтай элгэн тарганд жирийн тарагнаас хоёр дахин их хэмжээний буюу 15 гр уураг агуулдаг. Зууш болгон хэрэглээд үзээрэй, түүнд байгаа уураг таныг цатгаж оройн цагаар юм идэх хүсэл төрүүлэхгүй.

Ногооны шөл

Ногооны шөл нь калори багатай ба ус ихээр агуулдаг тул их өег байдаг. Тунгалагдуу ногооны шөлөөр оройн хоолоо эхлүүлэх нь та дараагийн үндсэн хоолноос бага зэрэг идээд л цадна гэсэн үг. Мөн шөл нь өдрийн цагаар идэхэд маш тохиромжтой зууш болдог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ