Өгзөг ташаанд хамгийн хурдан үйлчилдэг дасгалууд

Өгзөг болон ташаа, тааз хэсгээрээ хэрхэн турах вэ, хэрхэн өгзөгөө чангалах вэ гэсэн асуултууд их ирсэн тул энэхүү нийтлэлийг оруулж байна.

Өгзгийг бол дасгал сургуулилтаар чангалж, алим шиг хэлбэртэй, гоё чанга болгож болохыг хэдийнээ бүсгүйчүүд маань батлан харуулчихаад байна. Тиймээс дасгалаа уйгагүй тогтмол хийвэл сайхан өгзөгтэй болж чадна.

Харин ташаа, таазаараа хэрхэн турах вэ? Энэ асуулт жаахан бүрхэг л дээ. Ихэнхдээ ташаа томтой бүсгүйчүүд илүү тачаангуй үзэсгэлэнтэй харагддаг учраас хэрхэн ташаагаа томосгох вэ л гэдэг нь туранхай хүүхнүүдийн дунд асуудал байсаар ирсэн. Тэдэнд ташаа хэсгээрээ өөхлөхийг санал болгодог. Учир нь ташааны том жижиг нь тухайн хүний ясны том жижгээс л хамаардаг. Тэгэхээр том ташаатай бүсгүйчүүд илүүдэл өөхнөөсөө л салах хэрэгтэй гэсэн  үг. Тэрнээс бус ташаагаа тайралтай биш дээ. Хамгийн гол нь ташаа томтой бүсгүйчүүд үр хүүхдээ тээж, төрүүлэх эрүүл мэндийн талаасаа маш давуу талтай, яг үнэндээ бэлгийн амьдралд ч маш тачаангуй чадварлаг байдаг учраас эр хүн байгалийн зөнгөөрөө ийм эмэгтэйчүүдэд татагдаж орхидог нь нууц биш юм. Тиймээс өөрийн давуу талыг хайрлаж, өнгөлөн зүлгээрэй. Бүү гологтун!

Одоо танд өгзөг ташаанд ижилхэн үйлчилэх, өөх хайлуулж чангаруулах дасгалыг үзүүлье.

Дасгал-1

 Өвдөглөж зогсоорой (1). Зүүн хөлөө газраас хөндийрүүлж, нугалалгүйгээр аль болохоор өндөрт өргөөрэй (2). Энэ байдалтай 10 секунд байж байгаад хөлөө буулгаарай. Гэхдээ газар хүргэж болохгүй. Энэхүү дасгалыг 15 удаа хөл тус бүр дээр давтаарай.

Дасгал-2

Шалан дээр хажуулдаж суугаад хөлөө өвдгөөр нь нугална. Гараа тэнийлгэж, алгаа доош харуулсан байрлал авна. Баруун хөлөө өргөөд гуяа хойш нь татаж, хөлөө агаарт 10 секунд байлгаарай (1). Хөлөө тэнийлгээд дахиад 10 секунд бариарай (2). Харин одоо хөлөө өвдгөөр нь нугалаад анхны байрлалдаа эргэж ороорой. Энэхүү дасгалыг 15 удаа хөл тус бүр дээр давтаарай.

Дасгал-3

 Сандал аваад дээр нь гэдсээрээ хэвтээрэй. Өвдгөө газар хүргэж болохгүй. Гарынхаа алгаар газар тулна. Баруун өвдгөө урагш болгож, сандалны хажуу талд авчирна (1). Зүүн хөлөө нугалаад дээш өргөөрэй. Гуяа нуруутай нэг түвшинд очтол хөлөө дээш өргөөрэй. Харин одоо дээш чиглэсэн 5 удаа өргөх/ савлах хөдөлгөөн хийгээрэй (2). Хөлөө буулгаарай. Энэхүү дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа хийнэ.

Боломж гарвал долоо хоногт нэг удаа саунд тогтмол суух нь  гуя, өгзөг, бэлхvvсний илvvдэл өөхнөөсөө салах  нэг арга болно. Гэхдээ зүрхний өвчтэй бол энэ аргыг туршаад хэрэггүй шүү.

Эцэст нь хэлэхд хамгийн үр дүнтэй арга бол суулт! Суултыг хэд хэдэн төрлөөр, хэрхэн яаж хийх тухай бид өмнө нь оруулж байсан. Тиймээс дараах нийтлэлээр нэг ороод гараарай.  Сайхан хөл, өгзөгтэй болоход туслах хамгийн үр нөлөөтэй 8 дасгал  Бүсгүй танд амжилт хүсье!

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ