Өвлийн хүйтэнд бэлтгэж, арьсаа арчилцгаая.

Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг.
* Хүйтэн температур, хүйтэн салхи
* Байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ.
Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас – аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг.
Өвлийн улиралд бидний арьсанд болж байдаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Мэдээж, зун – дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг.
 
Тэгэхээр үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал хохирол багатай байна гэсэн үг. Зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг л хийж байх хэрэгтэй. Энэ бүхнийг өвөл ч хийх хэрэгтэй нь мэдээж. Арьсандаа чийг авахуулах тал дээр байнга анхаарч байх хэрэгтэй. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн.  Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.
Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн.  За тэгээд хамгийн чухал нь, нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардлагатай. Зуны халуун дулаанд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэгддэг тоснууд ихэнх нь ийм байдаг тул монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцлөөс нүүрний арьсыг сайн хамгаалж өгдөг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Хойт зүгийн уугуулууд өөх тосоор нүүрээ хамгаалдаг шиг. Гэхдээ хот газрын хүүхнүүд биш нүүрэндээ зузаан тос гялалзуулаад явна гэж байхгүй тул тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхэж байх шаардлагатай.
Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний хортой нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут бол. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг. Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.
Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг. Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна.
Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна.
2-р хэсэг
 Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Цэвэр сүүгээр болон буцалсан устай хольж болно. /Харьцаа нь 50:50/ Нүүрэндээ аль болох гараа хүргэхгүйгээр угаавал сайн. Ингэхийн тулд зохих хэмжээний саванд сүүгээ хийгээд нүүрээ дүрж болно.
– Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.
–  Өвөл арьсыг хамгаалахдаа спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.
– Долоо хоног бүр иллэг хийж бай. Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж залуу эсүүдээ хааж тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.
Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга санаарай. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.
3-р хэсэг
Хуурай арьс: Арьс хуурайшсанаар ус болон тос дутагдаж, улмаар таны арьсыг өнгөлөг биш харагдуулдаг. Тийм ч учраас ийм төрлийн арьсанд тосон цэвэрлэгч, тэжээлийн тос, мөн чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэнэ.
Хэвийн арьс: Нас залуу булчин хэвийн, уян хатан болохоор хамгийн гоё арьс. Та сайхан арьсаа ердөө л сүүн шингэнээр цэвэрлэхэд л хангалттай. Ямар ч зардал гарахгүй.
Тослог арьс: Энэ арьс боровтор, арай зузаан байдаг. Хөгшрөлт удаан явагддаг ч амархан батга гардаг. Тиймээс өглөө сүүн шингэнээр цэвэрлэж, орой нь шингэн савангаар угаавал батга гарах нь багасна. Ийм арьс маш их тослог ялгаруулдаг учраас хэрэглэх бүтээгдэхүүнээ сайтар шалган авах хэрэгтэй.
 Эмзэг арьс: Энэ арьс нар, салхи, агаар, ургамлаас амархан харшилдаг. Гэрийн нөхцөлд цэвэрлэхдээ өглөө босоод зөгийн балтай ус уу, буцалсан ус уух хэрэгтэй. Мөн холимог арьсанд зориулсан сүүн шингэнийг тохируулан хэрэглэвэл зүгээр.
Холимог арьс: Ийм арьстай хүмүүсийн дух, хамар, эрүүний хэсэг  маш их тослогддог. Тиймээс энэ хэсэгтээ сүүн шингэн хэрэглэж болохгүй. Тослог багатай байгаа хэсгээр нь сүүн шингэнээр цэвэрлэж болно.
4-р хэсэг
Өвөл арьс хуурайшиж, цусны эргэлт удааширан шим тэжээл чигээ алддаг. Өвөл гэнэт хүчтэй хүйтрэх болсон энэ үед арьсыг гэмтээхгүй барих хамгийн зөв арга бол чийг юм. Үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн хэрэглээд ч нэмэргүй бол хоол хүнсээр чийг нөхөж авах хэрэгтэй.
1. Нэмэлт эм бэлдмэл, хушга
Нэгдүгээрт хушга нь ургамлын гаралтай тэжээлийн найрлага ихтэй байдаг учир арьсанд хэрэгтэй тэжээл, чийг, витамин их агуулсан. Цусны эргэлт сайжруулах В1 витамин болон арьс чангаруулах Е витамин, эрдэс шим тэжээл их агуулсан байдаг байх нээ.
“Хушга нь хүний биеийг хүчтэй, арьсыг гэрэлтсэн” болгох чадалтай гэж яридагчилан хуурайшиж холцруутсан арьсанд тустай хоол хүнс билээ. Өдөрт 1-2 ширхэг хушга идхэд гэрэлтсэн эрүүл чийглэг арьстай болох боломжтой байх нээ.
>> Хушга идэхэд анхаарах зүйл
Их гүйлгэдэг хүн хушга идхээс зайлсхийх хэрэгтэй.
Өндөр каллори агуулсан байдаг учир турах дэглэм бариж байгаа хүн өдөрт 30г –аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.
Хушга хурдан мууддаг тул яснаас нь салгасны дараа вакумласан уутанд хийж хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Аль болох хурдан идэх хэрэгтэй.
2. Арьс дээр гарсан батга харшил арилгах үр дүнтэй арга
Арьсанд тустай хоол хүнсний хоёрдугаарт сүү юм. Арьс тослогийн хэмжээ зохистой хэмжээнд байснаар толигор эрүүл харагддаг. Тослогийн хэмжээ багадвал арьс хуурайшиж, хэт ихдвэл нүүрэн дээр батга гардаг. Сүү нь арьсны тослогийн балансийг тааруулаж чийг өгөх чадалтай юм. Ялангуяа хушгатай хамтад нь хэрэглэвэл их тустай.
>> Сүүн угаалга
Клеопатрагийн эрүүл толигор арьсны нууц нь сүүн угаалга юм. Сүүгээр угаахдаа шинэ сүү гэхээс илүү гашилсан сүүгээр угаах нь хамгийн үр дүнтэй байдаг. Нүүрээ бүрэн цэвэрлэсний дараа сүүгээ бага зэрэг халаан нүүрээ угаагаад 5-10 минут зөөлөн илэж массаж хийж өгнө. Массаж хийсний дараа бүлээн усаар угаахад болно.
Сүүгээр угаахад хялбар хэдий ч хамгийн үр дүнтэй арга юм. Сүү нь арьсны тустай AHA-ны найрлага ихтэй байдаг. Тиймээс өвлийн улиралд сүүгээр нүүрээ угаахад арьсанд тэжээл өгөн хуурайшиж гэмтсэн арьсыг сэргээж өгнө. Мөн сүүний найрлаган дахь фермент нь арьсыг цайруулах үр дүнтэй байдаг.
3. Арьс чангаруулах үрлэн арвай
Үрлэн арвай нь хүний биед тустай олон төрлийн амин хүчил, тэжээл агуулсан байдаг бөгөөд арьсыг зөөлрүүлэх үр дүнтэй. Үрлэн арвайд агуулагддаг витамин В нь бодисийн солилцоог сайжруулдаг учир байнга хэрэглэх юм бол бодисийн солилцоог идэвхжүүлэн арьс чангалах давуу талтай. Тиймээс өвөл арьс хуурайшихад хоол хүнсэнд хэрэглэхэд хамгийн тустай.
>> Солонгосын оддын байнгын хэрэглээ үрлэн тариан маск
Үрлэн тариан маск нь арьс гуужуулахаас гадна тэжээл өгч, сэвх толбо арилгах үр дүнтэй. Цэвэр үрлэн тариаг ус, тараг болон сүүний аль нэгэнд адил хэмжээтэй холиж маск бэлтгээд нүүрэнд дээрээ тавиад 1 минут орчим массаж хийгээд усаар зайлаж цэвэрлэж өгнө. Хамгийн гол нь 1 минутын дотор угааж арилгах хэрэгтэй.
Хушга, сүү, үрлэн тариа зэрэг нь арьсанд шим тэжээл өгдөг төдийгүй бидний эргэн тойронд бэлэн байдаг. Үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн нь мэдээж арьсанд тэжээл өгөх хэдий ч хуурайшиж холцруутсан арьсанд дотроосоо шим тэжээлийг хамтад нь хэрэглэх хамгийн үр дүнтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ