Өвдгөөр хатгаж, үе мөч өвдөхгүй болно.

Нимбэг жимс нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисуудаар, тэр дундаа С, А, В1, В6, магни, биофлавоноид, пектин, фолийн хүчил, фосфор, кальци, кали зэргээр баялаг юм. Төрөл бүрийн өвчлөлөөс хамгаалахаас гадна ходоод гэдэс, элэг, дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг.
Нимбэгний шүүс болон хальс нь исгэлэн амттай бөгөөд бие организмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ходоодны эмгэг үүсэх эрсдэлийг багасгаж байдаг. Тэгвэл дээрх гайхалтай чадваруудаас гадна энэхүү жимс нь үе мөчний өвдөлтийг арилгадаг тустай аж.
Хальсанд нь агуулагдах анхилуун үнэртэй эфирийн тос нь цусны судсыг амрааж тайвшруулахад дэм болоод зогсохгүй үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, мэдрэлийн гаралтай үе мөчний өвдөлтийг эмчлэхэд тун ач холбогдолтой. Доор байгаа жор нь тун энгийн бөгөөд үр дүнтэйгээс гадна ашиглагдах орцууд нь танай гэрт байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тэгэхээр шинэхэн нимбэгний хальсыг /зөвхөн шар хэсгийг/ үрээд өвдөлттэй хэсэгтээ шууд тавьж, самбай даавуу эсвэл боолтоор боож орооно. Ингээд 2 цаг хэртэй байлгана.
Эсвэл 2 бүтэн нимбэгний хальсыг шилэнд хийгээд дээр нь оливын тос нэмнэ. Шилээ сайтар таглаад уг холимогоо 2 долоо хоног байлгана. Энэхүү тосоо үе мөчний өвдөлттэй хэсэгтээ түрхээд шөнийн турш дулаан боолтоор боож хононо. Тунгийн хувьд маш энгийн байгаа биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ