Үсний хагийг арилгах амархан!

Юуны өмнө үс хагтах нь дан ганц шампуниа солих, эсвэл шампунь таарахгүй байх зэргээс шалтгааолдаггүй аж. Хаг үүсэх шалтгаан нь үсэнд витамин дутагдах, бага зэрэг ядрах бас өөх, тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үүсдэг байна.

Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл,  наранд хэт халснаас гэх мэт маш олон шалтгааны улмаас үүсч болдог аж. Өөрөөр хэлбэл энэ нь үсний нэгэн өвчин гэсэн үг. Ихэвчлэн тослог үстэй хүмүүс илүү хагтдаг гэнэ.

Үсний хагийг арилгахдаа:

  • Ойр ойрхон угаах хэрэггүй. Ердөө 7 хоногт 2 удаа угаах хэрэгтэй. Хагтахаар их угаах ёстой гэж боддог. Гэвч энэ нь буруу бодол юм.
  • Үсийг норгосны дараа шампуныг түрхэх ба хурууны өндгөөрөө хуйхаандаа түрхээд 2 минут болоод угааж, цэвэр усаар зайлна.
  • Хэрэв  ангижруулагч хэрэглэвэл дараа нь цэвэр бүлээн усаар зайлж, хуурай алчуураар усыг шингээн зөөлөн арчина.
  • Самаар самнаж, гараараа хуйхаа тайвшруулж массаж хийгээрэй.
  • Үсний тэжээлийн витаминтай тос түрхэж занших хэрэгтэй.
  • Хагаа арилтал зуун наст юмуу халгайны шампунь хэрэглэх.
  • Нянгийн эсрэг үйлчилгээтэй шампунь хуйх загатнах , цочроохыг багасгадаг тул, авч хэрэглээрэй.
  • Үсээ будвал хаг илүү ихэсч идэвхиждэг юм шүү.

Хэрэв эдгээр аргыг хэрэглээд ч хаг нь багасахгүй байвал дотрын эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй юм шүү.

Туршаад үзэхэд гэмгүй болов уу гэсэн маск хийх аргаас танилцуулъя.

1. Лимоны шүүс

Дэлгүүрүүдээр зарагддаг лимоны хүчил биш шүү. Харин жимснээс шахаж гаргасан шүүсийг үсээ бага зэрэг чийгтэй байхад нь дангаар нь хуйхандаа түрхээд, 20-25 минут байлгаад усаар зайлж, шаардлагатай бол шампуниар угаана. Хуйх бага зэрэг загатнана, ингэж загатнах нь лимон жимс хэдийнээ таны хуйханд үүргээ гүйцэтгээд эхэлсээн гэсний дохио юм. Тиймээс үүнд санаагаа битгий чилээгээрэй.
2. Оливийн тос

Оливийн тос бол хүний биед хэрэгтэй маш олон аминдэмүүдийг агуулдаг хамгийн хоргүй тос юм. Үсээ угаахаасаа өмнө хуйхандаа тосоо түрхээд 10-15 минут байлгасны дараа халуун алчуураар эсвэл уутан малгайгаар бигнэж өгвөл хагийг мэдэгдэхүйц арилгах үр дүнтэй. Мөн үсээ угаасныхаа дараа болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалтай дэрийг дэрлэж унтаарай.
3. Өндөгний шар

1-2 өндөгний шарыг цагаанаас нь салгаж, бэлдсэн зуурмагаа үсээ хуурай байхад нь хуйхандаа жигд массажлан түрхэнэ. Үүний дараагаар халуун алчуур, аль эсвэл халдаг малгай өмсөж 1 цаг байлгасныхаа дараа өөрт тохирсон шампуниар үсээ хөнгөн угаагаарай. Ингэснээр таны үс урьд өмнөхөөсөө илүү гялалзаж, таны үсэнд дээд зэргийн чийгийг өгөх болно. Хэрвээ таны хуйханд тослог мэдрэмж төрвөл дахин нэг усаар зайлаарай.
4. Хүүхдийн биеийн тос

Хүүхдийн биеийн тос нь бусад тосыг бодвол химийн найрлага багатай төдийгүй чийгшүүлэх үйлчилгээгээр илүү байдаг. Тиймээс ангижруулагчийн оронд хэрэглэвэл таны үсийг зөөлөн намирсан болгодог байна. Хаг арилгахын тулд долоо хоногтоо дор хаяж 1-2 удаа үсээ угаасныхаа дараа ийнхүү биеийн тосыг хуйхандаа жигд нимгэн түрхэж, халуун алчуураар бигнээд, дараа нь усаар сайн зайлаарай.
5. Хүнсний сода

Үс ихээр хагтаж, загатнасан зарим үед шампунийг содаар орлуулах хэрэгтэй. Халуун бүлээн буцалсан усанд сода хийгээд сайтар уусгасныхаа дараа хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй. Эсвэл лимоны шүүсийг шахаж, содатай холиод түрхсэн ч болно.
6. Тараг, ногоон цай

Дэлгүүрээр зарагддаг тараг нь химийн найрлага болон элсэн чихэр, өнгө будаг ихтэй тул төдийлөн үр дүнгээ өгөхгүй. Харин гэрийн аргаар бүрсэн элгэн таргийг, нунтаг ногоон цайтай хольж, хуйх болон үсэндээ түрхэх нь хагийг арилгах, чийгшил өгөх, ургалт түргэсгэх, өнгө оруулан гялалзуулах олон төрлийн шидтэй байдаг. Үүнийг боломжтой бол 3 хоноод нэг удаа хэрэгжүүлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ