Үрчлээнээс сэргийлэх үнэгүй эм

Үнэгүй юманд нугасгүй шүү дээ. Мэдээж эрүүлжих, үрчлээгүй болох сайхан арьстай болох үнэгүй аргыг заавал мэдээд авах хэрэгтэй. Энэ юу гээч? ккк ҮНСЭЛЦЭХ.

Үнсэлцэх үед бодисын солилцоо идэвхжиж, нэг километр гүйсэнтэй тэнцэх хэмжээний калори шатдаг.

Үнсэлцэх үед кальци, фосфор, байгалийн анти-биотикоор баялаг их хэмжээний шүлс ялгарч, шүд хорхойтохоос хамгаалж, шүдний пааланд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Үнсэхэд цусны даралт буурч, цусан дахь холестеролын түвшин багасч, зүрхний шигдээс тусах эрсдэл буурдаг байна. Мөн үнсэлцэхэд нянгийн солилцоо явагдаж, антител их ялгарч, дархлаа сайжирдаг.

Үнсэлцэх үед уушгинд хүчилтөрөгчийн урсгал идэвхжиж, “аз жаргалын даавар” болох эндофрин ялгарч, “стрессийн даавар” болох кортизолыг сөнөөдөг. Тиймээс ч үнсэлцэхэд сэтгэл санаа үргэлж дээшилдэг байна. Түүнээс гадна үнсэлцэх үед нүүрний булчингууд ажиллаж, үрчлээнээс урьдчилан Сэргийлэх эм болдог байна.

Үнсэлцэх үед адреналин ялгарах нь ихэсч, сэтгэцийн идэвхи нэмэгддэг.

Дээрх тохиолдлууд гурваас дээш минут үргэлжлэх удаан үнсэлтэнд хамаатай. Гэхдээ ханиад болон вирусын халдварт өвчтэй хүнтэй үнсэлцэж хэрхэвч болохгүй. Мөн тэмбүү, сүрьеэ, A, B гепатиттай хүнтэй бүү үнсэлцээрэй. үнсэлцэхэд мөн ходоодны шархлаа үүсгэгч хеликобактери пилори нян дамждаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ