Ямар ч дасгал хийхгүйгээр хурдан бас хялбараар жингээ хасах аргууд

Жин хасна гэдэг хүүхнүүд бидний мөнхийн сэдэв болжээ. Янз бүрийн арга хэргэлсэн ч үр дүн гарахгүй, сэтгэлээр унах нь олонтаа. Үнэхээр турах хэрэгтэй байтал хэзээ ч тэр дасгалын үр дүн нь гарах юм билээ? гэх мэтээр тэвчээргүйтэн, үр дүнд хүрэх нь ихэнхдээ байхгүй. Тэгвэл хурдан бас хялбар аргаар огт дасгал хийлгүй турж болох дараах аргуудыг санал болгож байна.

Эрүүл өглөөний цай уух

Өглөөний цайгаа ууна гэдэг бол эрүүл байх бас жингээ тогтмол хасахад хамгийн их туслах хүчин зүйл юм. Өглөөний цайгаа ууснаар дараагийн 9 цагт таны ходоодонд орох хоолыг боловсруулах чадвар сайн болдог. Мөн өдөр ид махан хүнс хэрэглэмээр санагдах тул энэ нь таны хоол боловсруулах эрхтэн яг зөв хэмнэлд орж эхэлсний шинж юм.  Энэ чигээрээ тогтмол хэвшүүлж чадвал өөрөө ч мэдэлгүй аяндаа жингээ хаях болно.

Хоолныхоо хэмжээг хянах

Хүн ихэвчлэн өдөр 3 удаа хооллодог. Тэгвэл үүнийгээ өдөрт 6 болгож өөрчилж болно.  Ялангуяа оройн хоолоо хяналтгүй, цадтал иддэг бол турна гэж найдаад ч хэрэггүй. Хүн нэг хооллохдоо 1200кл илчлэг авах ёстой, үүнийгээ өдрийн 3 удаа авна. Харин 6 болгосон тохиолдолд энэ хэмжээгээ 2т хувааж авна. Ингэж бага багаар хооллох нь таны хоол боловсруулах эрхтнийг хуурч, идсэнээсээ их хэмжээний калорийг шатаадаг байна.

Ногоон цай уух

Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулж, бодисын солилцоог сайжруулан, жингээ хасахад тусалдаг. Гэхдээ өдөрт 1 аяга ногоон цай уух нь турахад огт туслаж чадахгүй. 2-3 аяга уувал харин өөр шүү.

Газтай ундаагаа багасгаж, усаа ихэсгэ

Тэсэлгүй нэг удаа газтай ундаа уучихад хэчнээн их хөдөлмөр тань хийсэн алга болдгийг мэдэх үү? Зүгээр л усаа уу. Ус бол хамгийн сайн эм. Ус л сайн уугаад байхад хүссэнээрээ идэж байсан ч таргалахгүй. Тиймээс хоолоо бага зэрэг хянаад усаа уугаад байвал жин хаах нь тодорхой.

Дагжин чичрэх

Дагжиж чичрэх буюу даарах нь ч гэсэн биеийн илүүдэл илчлэгийг шатаадаг гэнэ. Өвлийн хүйтэнд гадаа хэсэг зогсох, эсвэл хүйтэн бүлээн шүршүүрт орох зэрэг нь турах, биеийн жинг барихад тустай ажээ.

Утсаар ярих

Дасгал хийхгүйгээр турах хамгийн хачирхалтай аргын нэг бол утсаар ярих явдал юм. Нэг цагийн турш утсаар ярьснаар 46 калори илчлэгийг шатаадаг ажээ. Тэгэхээр хэдий удаан чалчина тэр хэрээрээ хүссэн галбираа олоход тань дөхөм байх нь.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ