Яг ГАНЦХАН сарын дотор ГАНЦХАН дасгалыг ГАНЦХАН минут хийгээд л гайхамшигтай үр дүнд хүрцгээе

Та өмнө нь бишгүйдээ л сонсож байсан байх. Гэхдээ туршиж үзээгүй л яваа юм биш биз? Ердөө ганцхан дасгалыг өдөр бүр хэдхэн секунд зарцуулаад тогтмол хийхэд таны бүх бие нэгэн жигд бялдаржиж, гайхалтай үр дүнд хүрнэ гэдгийг мэдэх үү?

Энэ бол шидэт дасгал PLUNK. Бүх биеийг жигд хөгжүүлдгээрээ алдартай юм.

Та үүнийг анх 20хон секунд барихад л хангалттай. Яваандаа амархан санагдаж барих минутаа 2 минут, түүнээс их болтол сайжруулах хэрэгтэй. Сарын хугацаанд хийх төлөвлөгөөг дараах хүснэгтээс харж, хадгалж аваарай.

Өөрийн эрхгүй бие хөнгөрөөд, сэтгэл сэргээд 2 байтугай минут ингээд зогссон ч дуртайяа хийдэг болно.

Нэг сарын PLUNK CHALLENGE хийгээд амжилтанд хүрсэн бүсгүйчүүдийн зургаас сонирхуулъя.


Бодит үр дүнг хараад урам зориг авсан гэж найдаж байна. Одоо харин та хийж эхлэх л үлдлээ. Хэрэв өдөр бүр хийхээ мартаад, зуршил болгож чадахгүй байвал утсан дээрээ сэрүүлэг тавихыг зөвлөж байна.

Мөн ухаалаг утас хэрэглэдэг бол маш олон төрлийн дасгал хийх ялангуяа зөвхөн Plunk хийхэд зориулсан аппликейшнүүд гарсан байдаг гэдгийг сануулъя. Үүнийг татаж аваад, утсандаа суулгачихвал сэрүүлэгтэй сэрүүлэггүй өдөр бүр таныг дасгалаа хийхийг сануулаад тун ч дэмтэй байх болно. Хийх хугацааг ч мөн тохируулсан байх тул дохио дуугарахыг тэвчээртэй хүлээхэд л хангалттай юм. Амжилт хүсье!

Жишээ болгож одоо хэрэглэж буй аппликейшныхээ зургийг орууллаа. Энэ хамгийн дажгүй нь санагдсан шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ