Яагаад дасгал хийж, дэглэм бариад ч турдаггүйг тайлбарлах 5 сэтгэлзүйн шалтгаан

Хичнээн дасгал хийж, элдэв янзын хоолны дэглэм барьж үзсэн ч турахгүй байгаад байна уу?

Үүнийг тайлбарлах сэтгэлзүйн 5 гол шалтгааныг танд хэлж өгье.

5. Илүүдэл жинтэй байх нь танд ашигтай

Яагаад гэж үү? Бид бусад асуудлуудаа илүүдэл жинтэйгээ холбож боддог болохоор л тэр.

  • Чамайг хайрлах нэгэтэй учраагүй л байна уу?
  • Мөрөөдлийн ажлаа хийх болоогүй л байна уу?
  • Хүрч чадашгүй хүсэл мөрөөдлүүд байна уу?

Энэ бүх асуудлын гол шалтгаан нь илүүдэл жин гэж та өөртөө итгүүлэхийг хүсдэг. Хэрвээ та жингээ хасаад асуудалгүй болсон ч гэлээ таны бусад асуудлууд шийдэгдэхгүй хэвээр байвал өөр ямар нэг шалтгааныг хайх хэрэгтэй болно. Гэтэл хэн ч өөрийн дотроос дутагдал олохыг хүсдэггүй шүү дээ. Байнга дасгал хийж байгаа ч турахгүй байгаа шалтгаанаа одоо бодоод үз. Таны ухамсар тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

4.  Илүүдэл жин бол залхуурлыг дэмжих маш том шалтгаан 

Бидний ихэнх нь ажлаа маргааш, дараа сар, дараа жил гэж хойшлуулах ихээхэн дуртай. Мэдээж жин ихтэй хүмүүс ч бас үүнийгээ далимдуулан “ТУРАХААРАА, ГООЛИГ БОЛОХООРОО, ГОЁ БИЕТЭЙ БОЛОХООРОО” хэмээн маш олон зүйлийг хойш тавьдаг.  Бод доо. Би бүжиглэж сурмаар л байна. Гэхдээ ийм тарган болохоор онцгүй харагдана. Тэгэхээр эхлээд турах хэрэгтэй. Өдөр бүр жаахан гүйвэл турах байх. Тэгснийхээ дараа гоё хувцаслаад бүжгийн дугуйланд суралцана. Тэгээд сайн сураад од болно….  Гэх мэтээр та залхуурсаар л байна. Залхуурлын тань хамгийн том шалтгаан илүүдэл жин болдог учраас та энэ сэтгэхүйнээсээ салаагүй цагт мянга дасгал хийгээд ч турахгүй гэдгийг амлая.

3. Илүүдэл жинтэй байх нь анхаарал, хайр халамжийг илүү хүртдэг. 

Хэн ер нь анхаарлын төвд байх дургүй байх билээ? Илүүдэл жинтэй найз нөхөддөө илүү сэтгэлийн дэм өгч, үргэлж дэмжиж, урам хайрлаж, “чи чадна аа” хэмээн зоригжуулж эсвэл бүр “хөөрхөн л байна шдээ” “зүгээр ээ” “сэтгэлээр унах хэрэггүй ээ, сайхан л харагдаж байна” гэх зэрэг үгийг илүү хэлж, илүү анхаарал тавьдаг нь нууц биш. Хүнд хоолны дэглэм, хатуу дасгалжуулагчтай холбогдоод авсан бол бүр ч их анхаарал, халамж тавих нь тодорхой. Гэтэл хэн ийм сайхан хайр бялхсан мэдрэмжээс хагацахыг хүсэх билээ? Та одоо яагаад үнэн сэтгэлээсээ турахаар сэтгэл зүйгээ дасгаж чаддаггүйгээ ойлгосон байх.

2.Илүүдэл жинтэй байх нь үнэн сэтгэл хөдлөлөө нуухад тусладаг. 

Бухимдалд орсон хүмүүс хэдийгээр хоолны дэглэм барьж байсан ч гэнэт их идэж эхэлдгийг та өмнө нь анзаарч байсан уу? Энэ бүхэн тэд өөрийн үнэн сэтгэл хөдлөлийг дотроо нууж, гаргаж чадахгүй байгаагаас үүсдэг үйлдэл юм. Магадгүй багаасаа “Битгий уйл, битгий гомдоллоод бай, том болчихоод..” гэх мэтээр загнуулж байсны ч нөлөө байж мэднэ.  Үүнийг сэтгэлийн өлсгөлөн гэж үздэг бөгөөд сэтгэл зүйчид зочлон, яах ёстойгоо асууж зөвлөхийн оронд, хөргөгчөө дэлгэн идэж эхэлдэг байх нь.

1. Илүүдэл жинтэй байх нь “ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ” тухай огтхон ч бодохгүй байх арга 

Өөрийгөө үнэлэхгүй байх нь илүүдэл жингээсээ салж чаддаггүй нэг гол сэтгэл зүйн саад юм. Таргалуулах хоол хүнсний урд суугаад жаргалтайгаар харж байгаа эмэгтэйчүүд “Миний хацар бомбогор байхдаа хөөрхөн” “Том таазандаа би дуртай” гэх мэтээр өөрийгөө хуурсаар л байдаг. Эдгээр нь удамшлын талаарх худал мэдээлэлтэй хамтран таныг улам л илүүдэл жинд чинь дасгаж байдаг. “Би багаасаа л ийм бондгор байсан” “Ээж маань ч гэсэн ийм биетэй” гэх мэтээр…  Хэрвээ та илүүдэл жинтэйгээр үр удмаа үргэлжлүүлэн авч явахыг хүсч байгаа бол үнэтэй фитнесд явж, цаг заваа үрэн өөрийгөө зовоогоод яахав дээ. Харин үнэхээр л би энэ илүүдэл жингээс салж чадна л гэж бодож байгаа бол эргэж харалгүй зорилгынхоо төлөө урагшаа зүтгэ.

Та одоо ямар нэг зүйл ухаарч чадав уу? Энэ бүх асуудлууд зөвхөн бидний толгойд л байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ