Эрүүл мэндэд тустай амтат жүүсийг бэлтгэх арга

Махан хоол идэх үедээ С аминдэмээр баялаг хүнсийг хэрэглэвэл төмрийн шимэгдэлт 4 дахин нэмэгддэг. Тийм болохоор махан хоол идэхдээ жимсний шүүс уух, улаан лоолийн салат идэх гэх мэтээр С аминдэмээр баялаг хүнснүүдийг хамт хэрэглэх нь зүйтэй. Дараах жороор ундааг бэлтгэн хоолтойгоо цуг уугаарай.

Анар, жүржийн ундаа
Бэлтгэх хугацаа: 10 минут
1 аяга (250 мл)


250 мл хэмжээнд агуулагдах илчлэгийн хэмжээ

1152 kJ (266 кал), 0.7 гр өөх-тос (ханасан өөх тос 0), 49.2 гр нүүрс-ус, 6.8 гр уураг, 17.1 гр эслэг.
Энэ жоронд шаардлагатай хэмжээний анар жимсийг 2 том жимсний голыг авч бэлтгэнэ.

  • 2/3 аяга (160 мл) анар жимсний гол
  • 2 ширхэг дунд зэргийн хэмжээний жүрж (480 гр), хальсалж, хуваасан

Шүүс шахагчаар найрлагуудыг нийлүүлж, хутгана. Бэлэн болно.

Жүрж, ханборгоцойн ундаа
Бэлтгэх хугацаа: 5 минут
1 литр


250 мл хэмжээнд агуулагдах илчлэгийн хэмжээ

815 kJ (195 ккал), 0.4 гр өөх-тос (ханасан өөх-тос 0 гр), 38.5 гр нүүрс-ус, 4.5 гр уураг, 8.5 гр эслэг

  • 1 ширхэг дундаж хэмжээний ханборгоцой (1 кг), хальсалж, жижиглэн хэрчсэн
  • 6 ширхэг дундаж хэмжээтэй жүрж (1.5 кг), хальсалж, хуваасан
  • 5 см урттай шинэхэн тунхуу (horseradish) 25 гр
  • 1 цайны халбага зөгийн бал

1. Шүүс шахагчинд жимснүүд болон тунхуугаа хийж, аягална
2. Аягандаа зөгийн бал хийж хутгана.

Эх сурвалж: Healthy eating-Foods for fight, хуудас 42-43

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ