Эрүүл амьдралыг бэлэглэх энгийн 20 зуршил

1. Хоолондоо ногоо хэрэглэх
14 жилийн судалгааны дүнгээс үзэхэд хүнсэндээ ногоо, жимс хэрэглэдэг хүмүүсийн өвчлөх магадлал нь хэрэглэдэггүй хүмүүсийнхтэй харьцуулахад 70 хувиар бага байжээ. Гэхдээ энд төмс хамаарахгүй гэдгийг анхаараарай.

2.Ус хэрэглэхгүйгээр шүдээ цэвэрлэх
Дээд, доод шүдийг зөөлөн, хуурай сойзоор үрж, дараа нь дотроос нь үрнэ. Эцэст нь шүдээ усаар зайлах ба сойзондоо оо түрхэж байгаад дахин угаана. Ингэх нь шүдэн дээрх бохирдлыг 60 хувиар илүү цэвэрлэдэг бөгөөд буйлнаас цус гарахыг бууруулдаг аж.

3.Өглөөний цайг заавал уу
Судалгаанд хамрагдсан 2000 гаруй тарган хүмүүсээс 30 хүртэл кг-аар жингээ бууруулж, дахин таргалаагүй хүмүүсийн 78 хувь нь өглөөний ундаа тогтмол уудаг байжээ.

4.Улаан лоолийн сүмс хэрэглэх
Долоо хоногт нэг удаа тал аяга улаан лоолийн соус хэрэглэдэг хүмүүсийн 34% нь хавдраар өвчлөх магадлал эрс байдаг.

5.Контакт линзээ шалгаж байх
Өөх тос ихтэй хүнс болон архи, протеин зэрэг нь биеээс ялгарах холестеринд саад учруулдаг байна. Хэрэв та контакт линз зүүдэг бол линзэн дээр чинь цагаан толбо үүссэн эсэхийг анзаараарай. Хэрэв толбо үүссэн байвал линзийг ингэж гэмтээж байгаа холестерин таны цусанд ямар өөрчлөлт оруулж байгааг төсөөлөөд үз дээ.

6.Загасны мах хэрэглэх
7 хоногт нэг удаа загасны мах хэрэглэж байвал зүрхний шигдээс болохоос сэргийлж, өвчлөлийг бууруулдаг. Учир нь загасны маханд тосны хүчил омега-3 гэх бодис агуулагддаг байна.

7.Голубика жимс
Энэ жимсэнд цусны эргэлтийг сайжруулдэг бодис ихээр агуулагддаг бөгөөд судасны ханыг цэвэрлэх үйлчилгээтэй юм.

8.Улаан вино
Улаан вино нь хавдраар өвчлөх аюулыг багасгадаг буюу түүнд их хэмжээний флавонола-антиоксидант агуулагддаг нь рак үүсгэгч, идэвхжүүлэгчийг устгахад үйлчилдэг байна.

9. Бусдад тусал, бусдыг баярлуул
Долоо хоног тутмын нас баралтын дунд бусдын төлөө сайн үйл хийж, ажилладаг хүмүүсийн эзлэх хэмжээ нь сайн дурын ажил хийдэггүй, огт сонирхдоггүй хүмүүсийнхээс 2 дахин бага байдаг.

10. Тонгойж, бөхийж хөдөлж бай
Өдөрт доод тал нь 10-15 удаа тонгойж, бөхөлзсөнөөр нуруу, нугасны өвчнөөс 70% сэргийлж чадна.

11. Гурилан бүтээгдэхүүн бага ид
Нимгэн элдсэн, гурилаар хийсэн бүтээгдэхүүнд агуулагддаг калори нь торт зэрэг зузаан гурилан бүтээгдэхүүний калориас 3 дахин бага байдаг.

12. 2 дахь аяга кофеноос татгалзаж сур
Хоёр аяга кофе хэрэглэхэд түүнд агуулагдах кофеин нь таны зүрхний 1 минутанд цохих хэмжээг 16-аар нэмэгдүүлдэг.

13. Гэр бүлийн амьдралаа зохицуул
Гэр бүлийн амьдрал нь таарамжгүй байдаг хүмүүсийн өвчинд өртөх магадлал нь 35%-иар илүү байдаг ба амьдралыг 4 жилээр багасгадаг гэнэ.

14. Гимнастик хий
40 минутын турш биеийн тамирын дасгал хийснээр стрессийг нэлээд хэмжээгээр бууруулж чаддаг бөгөөд ингэснээр биеийн эсэргүүцэл сайжирч бие сульдахаас сэргийлдэг.

15. Унтахдаа тоор хэрэглэ
Тоор жимсэнд хүний тархийг тайвшруулж, нойрсуулах үйлчилгээтэй мелатонин гэгч бодис агуулагддаг тул унтахдаа хэрэглэхэд нэн тохиромжтой.

16. Дэрээ шалга
Таны дэр унтаж байхад чинь хэр зэрэг тулгуур болдогийг шалгахын тулд дэрээ голоор нь нугалж, дээр нь 1-1.5 кг-ын жинтэй зүйл тавь. Хэрэв дэр сайн нугарч байвал таны дэр унтахад тохиомжтой гэсэн үг.

17. Чийгтэй алчуураар биеэ арчих
Та шөнө сэрдэг, нойр хулждаг бол гар нүүрийн алчуурыг хүйтэн усанд норгож гар, хөл, бүсэлхийгээр арчаад эргээд хэвтээрэй. Ингэхэд бие чинь халуун оргих ба орондоо орсоны дараа улам халуу дүүгэх болно. Үүний дараа та тэр дороо тайван нойрсох болно. Энэ аргыг Европын орнуудад өргөн хэрэглэдэг юм.

18. Машины толио дээшлүүл
Удаан хугацаагаар машин жолоодох явцад нуруу, нугас, бүсэлхийгээр хөшиж эхэлдэг. Ийм тохиолдолд машины толио дээшлүүлбэл та хүссэн, хүсээгүй арын машиныг харахын тулд урагш сунаж, хүзүү нуруугаараа байнга хөдөлгөөн хийх болно. Энэ нь танд сайн гимнастик болох юм.

19. Өдөр бүр витамин Е болон аспирин хэрэглэ
Эрдэмтдийн нотолж байгаагаар ийнхүү өдөр бүр аспирин хэрэглэх нь цусны ханан дахь тромбоцитыг 80 хүртэл хувиар бууруулдаг бөгөөд судасны хатуурлыг багасгадаг байна. Энэ нь мөн цусан дахь холестериныхоо хэмжээг бууруулж чаддаггүй эрчүүдэд ч тус болдог аж.

20. Гадил жимс
Гадил жимсний найрлаганд байдаг калий нь цусны даралт бууруулах үйлчилгээтэй. Өдөрт нэг ширхэг гадил идэхэд л хангалттай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ