Эрчүүд ухаалаг, хөөрхөн бус эелдэг, ялдам бүсгүйд татагддаг

Бүсгүй хүн хэдэн настайдаа ч нөхөрт гарч болно. Зарим эмэгтэй хань ижлийн мөрөөсөл болсоор хүсээгүй ганцаардалд шаналж амьдардаг.  Тэгэхээр гэр бүлтэй болохын тулд юуны өмнө орчин үеийн ганц бие хүүхнүүдийн гаргадаг алдааг бүү давт.

Эелдэг, ялдам бай

Та эрчүүдэд нийтэд нь муу хандаж, харийн хүн мэт айдаг. Тэгсэн хэрнээ энэ олон бүдүүлэг эрчүүдийн дундаас сайхан хан хүү олдоно гэж мөрөөдөх юм. Бас түүнийг араасаа бүтэн жил гүйлгэнэ, элдэв ааш, үндэсгүй хардалт сэжгийг минь тэвчинэ гэж боддог. Та үргэлж дайсагнасан, хэт болгоомжилсон байдаг тул зөвхөн бүдүүлэг, түрэмгий эрчүүд л өөрт чинь халдаж ойртож чадна. Ингээд дахиад л таны урам хугарна. Харин аятайхан, боломжийн харчууд өөрт нь элэгсэг зөөлөн ханддаг, алт шиг үнэтэй цагийг нь дэмий үрэхээргүй, эелдэг, наалинхай бүсгүйд татагддаг.

Зөвлөгөө: Та шалтгааныг төрсөн гэр орноосоо хай. Эцэг чинь уудаг, зоддог, ээжийг чинь гомдоодог эсвэл огт эцэггүй өссөн тул эр хүнийг мэддэггүй, ойлгодоггүй байх. Иймээс эр хүний сэтгэл зүйн онцлогийн тухай ном унш. Юм бодогдуулж, ухаан нэмнэ. Өөрт дүгнэлт хий, тэгсэн цагт та хамгийн аятайхан, баян эртэй гэрлэж чадна.

Эр хүнээр дутагдаж байгаагаа харуул

Ихэнх ганц бие бүсгүй эр хүн хэрэггүй мэт авирладаг. Эрчүүд хамгийн хөөрхөн, хамгийн тачаангуй бүсгүйтэй бус харин өөрийн нь халамж, дэм туслалцаа шаардлагатай эмэгтэйтэй гэрлэдэг. Өмнө нь эрчүүд эхнэрээ тэжээж тэтгэж, халамжилж байсан бол одоо ихэнх эмэгтэй эдийн засгийн хувьд бие дааж, дэмжлэг туслалцаа авахаас ичдэг болсон. Гэтэл эр хүнтэй хамт нэг өрөөнд унтахад (секс хийгээгүй ч гэсэн) илүүтайван бөх нойрсч, дааврын систем тогтворждог гэж эрдэмтэд нотолжээ. Зарим эмэгтэй сул доройгоо эр хүнд харуулахгүйг хичээдэг. Иймээс сайхан сэтгэлтэй, чадалтай бүсгүйчүүд ганцаардаж явдаг.

Зөвлөгөө: Үнэнийг бүү нуу. Танд эр хүн үнэхээр хэрэгтэй. Үүнд эвгүй, таагүй юм алга. Та сул талаа харуул, тусламж хүс. Тэр таныг авраг.

Хэт ухаантай байж болохгүй

Хаа яваа газраа хошигнож, онигоо ярьж, бусдыг инээлгэх гэж бүү оролд. Та ажил дээрээ, найз хүүхнүүдийн дунд л түүнээ гарга. Харин эр эм холимог хамт олны дунд огт болохгүй. Тэгвэл та ганцаар үлдэх тавилантай.

Зөвлөгөө: Эрчүүдэд таалагдаж, тэднийг өөртөө татах тэвэл бусдын хошигнолд инээж болно, харин өөрөө дуугаа хураа. Зугаацуулах, хөгжөөх нь эрчүүдийн үүрэг. Та ам хэлээ татаж, төлөв түвшин бай. Ярилцагч руугаа хүлээсэн шинжтэй инээмсэглэ. Тэр л таны анхаарлыг татах гэж оролдог.

10 жилийн өмнөхөө март

Нас ахихын хэрээр зан авир, хэрэгцээ өөрчлөгддөг. Залуу байхад хүчтэй, ширүүн дориун эрс таалагддаг байсан бол одоо та өөрөө амьдралд нухлагдан, алмааз шиг хатуу болсон учир зөөлөн, гэрсэг эрийг хүсдэг болжээ.

Зөвлөгөө: Та хуучин таалагдаж байсан эрчүүд рүү бүү тэмүүл. Та өөрийгөө мөнх залуугаараа юм шиг санаж яваа. Өнгөрсний ачаагаас ангижир. Өөрийгөө шинэ нүдээр хар. Хүсэл мөрөөдлөө 10 жилийн өмнөхтэй харьцуул. Ингээд өөрт ямар эр тохирохыг шийд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ