Эмээгийн зөвлөсөн хөмсгөө өтгөн сайхан ургуулах солиотой гоё аргууд

Нэгэн цагт хараацайн жигүүр шиг тахиралдсан нарийхан сайхан хөмсөг моодонд орсон нь үнэн. Гэвч юм бүхэн энгийн, төрөлхийн мэт, органик чиг хандлагатай болж буй өнөө үеийн хүүхнүүдийн хүсдэг хөмсөг бол зэрлэг мэт өтгөн, хар, төрөлхийн сайхан хөмсөг юм. Дэлхий нийт ч ийм хөмсөгтэй бүсгүйчүүдийг онцлон сонгох болжээ. Харин таны хөмсөг шингэхэн, зурган дээр ч тод гардаггүй, нэг л бүдэгхэн байгаа бол эмээ нарын зөвлөсөн дараах аргуудыг туршаад үзээрэй.

Зулын бадам

Гэртээ зул асаадаг бол зул жаргасны дараах бадмыг гартаа түрхээд хөмсөг ургуулахыг хүссэн хэсэгтээ түрхэнэ. Маш өтгөн хар хөмсөг болж ургадаг. Гол нь зулаа шар тосоор барьсан байх ёстой шүү.

Сонгино

Сонгиноо буузны мах шиг жижиглэн хэрчээд маарланд боож шахвал шүүс нь сайн гардаг. Энэ шүүсээрээ ургуулахыг хүссэн хэсэгтээ түрхэнэ. Аагтай учраас нүдэндээ орохоос болгоомжлоорой.

Сармис

Сармисаа таллан хэрчиж, зөвхөн хөмсөг ургуулах хэсэгтээ түрхэнэ. Сармис нь үс ургуулах бодисыг агуулдаг учраас сайн нөлөөлдөг. Шүүс нь сайн гарахгүй байвал дахиад хэрчээрэй. Дөнгөж хэрчсэний дараа шүүс сайн ялгардаг.

За тэгээд хүүхэд байхад эмээ нарын хамгийн их зөвлөдөг байсан арга бол “өглөө босоод өлөн элгэн дээрээ шүлсээ түрхэх” шүү дээ.  Одоо ч тэр хөмсөг шивүүлэх энэ тэр гэсэн асуудалд огт орж үзээгүй минь энэ аргын ач тус ч байж мэдэх юм. Өдөр өнжөөд л ургачихсан байдаг хөмсгөө элдэв янзаар засаж, бүтэлгүйтсэн ч хямраад байдаггүй. Маргааш, нөгөөдөр нь гэхэд л ургачихдаг болохоор… Харин ийм мэдрэмжийг мэдэрч үзээгүй шингэхэн хөмсөгтэй бол та дээрх зөвлөгөөг дагаад өнжөөд нэг удаа массаж хийх маягаар түрхээд байгаарай. Амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ