Эмэгтэйчүүдийн урт наслалт ба давуу талууд

Дэлхийн ихэнх орнуудад явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдэрчүүдээс урт насалж байгааг тогтоожээ. Эмчилгээний бүртгэл мэдээллийг үндэслэвэл эрэгтэйчүүд цус харвах, элэгний үрэвсэл, мөн амиа хорлох гэсэн шалтгаанаар үхсэн тоогоор эмэгтэйчүүдээс их байдаг аж. Үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүд тамхийг бага хэрэглэдэг, архи хэт хэрэглэдэггүй мөн эмэгтэйчүүдийн биедэх эм гормон чухал нөлөөтэй байдагт оршино. Германд хийсэн судалгаагаар цус бөглөрснөөс үхсэн эрэгтэй эмэгтэйгийн харьцаа нь 4:1 байсан байна.

Эмэгтэйчүүдийн бие дэх эм гормон нь тархинд цус харвахыг багасгахад маш их нөлөөтэй юм байна. Эм гормон нь зүрх ба цусны орчинд шууд нөлөөлдөг. Германд 28000 эрэгтэй уушигны өмөнгөөр жил бүр үхдэг бол энэ өвчнөөр 8000 эмэгтэйчүүд үхдэг байна. Бүх дэлхийн эрэгтэй эмэгтэйчүүдийн амиа хорлох нь 3:2 харьцаатай байдаг байна. Францын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74, эрэгтэй нь 68 байна. Оросын эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээсээ 13 насаар урт байдаг. Өрнөдийн эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ 3- 7 жилээр урт насладаг юм байна.

  • Эмэгтэйчүүд илүү урт насладаг давуу талтай. Дунджаар 5-7 жилийн урт насладаг. Тэгэхээр аливаа нэг айл гэр, овгийн хамгийн нарийн нандин нууцыг зөвхөн эмэгтэйчүүд л ам дамжуулан үр удамдаа аль болох үнэн бодитоор нь хэлж үлдээдэг.
    • Элдэв аюул осол тохиолдоход эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд авардаг. Яагаад вэ гэвэл байгаль дэлхий илүү үнэ цэнэтэй, илүү нандин зүйлээ хамгийн түрүүнд аварч хамгаалж байхыг чармайдаг юм. Нэг эмэгтэй хүнийг аварна гэдэг удалгүй орчлонд ахиад нэг хүн мэндлэх боломж олголоо гэсэн үг.
    • Эрчүүд бэлгийн сулралтай гэдгээ нуух боломжгүй байдаг бол эмэгтэй хүн хөрөлтэй хэнд ч мэдэгдүүлэхгүй байж чадна. Эмэгтэйчүүдийн дур тавилт удаан үргэлжилдэг.
    • Ажил хийдэггүй эмэгтэйг ар гэрээ авч яваа гэрийн эзэгтэй гэж хэлцгээдэг бол ажилгүй эрэгтэй хүнийг хамгийн эелдэг хэлэхдээ л “арчаагүй залхуу” гэдэг.
    • Хүсвэл эрэгтэй хүний ямар ч хувцсыг өмсөөд бүр ч илүү дур булаам харагдаж чаддаг. Харин эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн ч дээ их бодож л өртэйгээ адил заваан юмны л анхаарлыг татах биз…
    • Эмэгтэй хүн кино үзэж байгаад сэтгэл хөдөлсөн газраа ичилгүйгээр уйлж болно. Хэрэлдэж байгаад шар нь хөдлөхөөрөө зоволтгүйгээр уйлж чадна. Дараа нь хэн ч муу хэлэхгүй. Харин ингэсэн эрэгтэйг ч дээ …
    • Гуч нэлээн гараад ирэхээрээ халзарна гэж айлтгүй.
    • Өвдөлт даах чадвар нь эрчүүдийнхээс хавьгүй өндөр. Итгэхгүй бол дурын эмнэлгийн тарианы сувилагч, мэс заслын боолтын сувилагчаас асуугаад үзээрэй. Хэн нь илүү янгууч байдаг вэ гээд.
    • Эмэгтэйчүүд барагтай бол хэрэг хийдэггүй ухамсартай, хийсэн ч баригдахгүй байх ухаантай. Тийм ч болохоор хорих газруудад ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс хавьгүй цөөн байдаг юм.
    • Эрчүүдийн удаан хугацааны туршид эргэцүүлэн бодож байж олж мэддэг зүйлсийг төрөлхийн зөн совингоороо асар богино хугацаанд, мэдэрч, тааж чаддаг нь эмэгтэйчүүдийн маш том давуу тал юм.
    • Нөхөн сэргэх чадвар маш өндөр байдаг нь эмэгтэйчүүдийн бас нэг том давуу тал. Эмэгтэй хүн 1,5 литр орчим цус алдсан ч онц хүндрэлгүйээр тодорхой хугацааны дараа нөхөн сэргэж чаддаг бол эрэгтэй хүн ийм хэмжээний цус алдсан бол шууд л “тхе энд”, “конец фильма”, “төгсөв”.

Энэ мэтээр энэ жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно. Эрхэм бүсгүй та нэмэхийг хүссэн зүйл нэмээд бичээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ