Эмэгтэйчүүдэд хэрэгтэй 5 витамин

1. А витамин
А витамин нь таны яс, арьс, зөөлөн эд, шүд, нүд зэргийг сайжруулахаас гадна дархлаа дэмжих, хөгшрөлтийг удаашруулдаг.
А витамин нь бууцай, өндөг, сүү, гуа, улаан чинжүү, тоор, баяжуулсан үр тарианд ихээр агуулагддаг.
2. Д витамин
Судасны хатуурал, хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлэн уухад тохиромжтой.
Д витамин нь сүү, өндөг, элэг, загасанд агуулагддаг.
3. К витамин
К витамин нь цусны эргэлт сайжруулах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, дархлаа сайжруулах ашиг тустай.
К витамин нь ногоон навчит хүнсний ногоо, шар буурцгийн тос, загасны тос, бүх үр тарианд агуулагддаг.
4. Б6 витамин
Сэтгэл гутрах, ой санамж муудах, зүрхний хэм алдагдахад тустай. Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.
Б6 витамин нь мах, гадил, шош, овъёосны гурил, баяжуулсан үр тарианд агуулагддаг.
5. Е витамин
Нас тогтож буй эмэгтэйчүүд болон арьс, үсний асуудалтай эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Зүрх судасны өвчин, ой санамж муудах, хорт хавдараас сэргийлдэг.
Е витамин нь ойн самар, маргарин, газрын тос, бүйлс, бууцай. наран цэцгийн үрэнд агуулагддаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ