Элдвийг бодож хөрвөөсөөр үүр цайлгалгүй дуг нойрондоо дугжирах арга

Яг сайхан унтмаар болоод орондоо орсон хэрнээ унтаж чадахгүй хөрвөөсөөр шал дэмий 1, 2 цаг хэвтчих тохиолдол байдаг л биз дээ? Бараг ингэж хэвтэхээр босоод хэрэгтэй юмаа хийе гэсэн бодол төрж, нойргүй хонох нь ч бий. Шинэ санаа, гайхалтай төлөвлөгөө бодоод олчихвол тэгээд л өнгөрлөө гэсэн үг…

Гэтэл бид унтаж амрах ёстой цагтаа унтаж байж л бие эрхтнээ эрүүл саруул, бат бөх авч явна. Нэлээд удаан наслахыг хүсч байгаа бол унтах л хэрэгтэй, бүр сайн унтаж амрах хэрэгтэй. Тэгвэл дараах хэдэн хурдан унтах аргыг танд зөвлөж байна.

 1. Унтахын өмнөх бэлтгэл хэрэгтэй. Сунгалтын болон иогийн дасгал хийхэд хэдхэн минут зарцуулж чадвал та хэвтээд л сайхан унтах болно. Унтахын өмнө идэх хэрэггүй ч бүлээн сүү ууж, жимс идэх нь таатай байдлыг бүрдүүлнэ. Мэдээж тухтай унтлагын хувцас өмсөөд, ор дэрээ унтахад тухтай байхаар зассан байх хэрэгтэй. Орондоо ороод судокү тоглох, эсвэл өнөөдрийн ажлын биелэлтээ бичиж тэмдэглэх зэргийг хийвэл илүү стресс тайлагдаж, тухтай унтах сэтгэл зүйг бэлдэж өгдөг.

2. Тоо тоолох аргыг ашиглах. За ингээд байгалиараа сайхан унтаад өгч чадахгүй байгаа бол тоо тоолох аргыг шууд ашиглана.

  • 1-10 хүртэл тоолоод гүнзгий амьсгаа авна. Үүнийгээ ахиад давтана. Гүнзгий амьсгаа авахдаа амьсгал гарч уруулыг илбэж байгааг мэдрэн, төсөөлөх ёстой шүү.
  • Гүнзгий амьсгаа аваад амьсгалаа түгжинэ. Ингээд өөрийн эрхгүй давчдан амьсгалаа гаргахад аяндаа эвшээдэг. Ингэж 4-5 удаа эвшээлгэхэд аяндаа нойр хүрэх болно.

3. Жаргал цэнгэлийн манлайг эдэл. Энэ аргыг гэр бүлтэй хосуудад зориулж байна. Хайр дурлалын ажлаа хийж хангалттай сайхан таашаал эдлээд, бие биеэ тэврэн хэвтэхэд нойр хүрэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Ганц биечүүдэд харин иогийн алжаал тайлах дасгалыг санал болгоё.

Хамгийн гол санал болгох арга бол ТОГТМОЛ НЭГ ЦАГТ УНТАЖ ХЭВШИХ. Бие организм гэдэг бол удирдаж ядаад байх тийм ч хэцүү зүйл биш. 7 хоног л нэг цагт унтаад хэвчихэд 8 дахь оройноос та яг тэр цагтаа л унтахад бэлтгэгдээд эхэлнэ.

Үргэлж залуугаараа, сайхан арьстай, үзэсгэлэнтэй бас амжилттай эмэгтэй байхыг хүсвэл унтах цагтаа сайн унтаж амарч байгаарай.

Мэдээг бэлтгэсэн: Б.Ганчимэг
Эх сурвалж: Wikihow

СЭТГЭГДЭЛ БИЧИХ