Эдгээр 8 зуршилыг бий болгож чадвал аз жаргал аяндаа л хаалгийг тань тогшино.

Бидний өдөр тутмын хамгийн жижиг зуршлууд ч бидэнд аз жаргал бэлэглэж амжилтанд хүрэхэд тусалж чаддаг юм шүү.

 Эдгээр зуршлууд таны ажил болоод амьдралд том өөрчлөлтийг авч ирэх болно:

 1. Өглөөг эрт эхлэх нь эрүүл чийрэг, ухаалаг, чинээлэг амьдралын эхлэл болдог гэдгийг та мэдэх үү. Олон олон судалгаанд өглөөг эрт эхэлсэн хүмүүс илүү амжилтанд хүрдэг гэдэг нь батлагджээ. Мөн илүү сайн төлөвлөгөө гаргах, асуудлыг шийдвэрлэх ашиг тустайгаас гадна дасгал хөдөлгөөн хийх, бясалгах, залбирах илүү цаг гарах ашиг тустай олон талтай. Мөн илүү олон зүйлийг хийж амжуулж сэтгэл өөдрөг байх болно.

 2. Сониуч хүмүүст аз жаргал өөрөө ирдэг. Үнэ цэнэтэй ямар нэгэн зүйлийг суралцаж чадахгүй бол яг нэг хэвэндээ үлдсээр л байх болно. Урт удаан амьдралынхаа туршид өөрийн зүрх сэтгэл урам зоригоо дагаж суралцахаа бүү зогсоогоорой. Амьдрал өөрөө багш байдаг учир алхам тутамдаа суралцаарай.

 3. Хэнийг хамгийн ихээр хүндэтгэдэг вэ? Бүх хүнд хүндэтгэлтэй хандах нь зуршил юм шүү. Хүндэтгэлтэй хандана гэдэг нь тэднийг сонсох, мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх зэргийг хэлнэ. Хүндэтгэх зуршил гэдэг нь нэг ёсондоо хүн бүрт эелдэг хандах юм. Та хүн бүрт эелдэг хүндэтгэлтэй харьцаж буй үед өөрийн аз жаргалаа бүтээж байна гэсэн үг.

 4. Уучлал гэдэг аз жаргал руу нэг алхамаар ойртох юм. Өөрийгөө уулчлахаас эхлээрэй. Эрсдэлийг хүлээн зөвшөөрснөөр агуу зүйл бүтээх эхлэл тавигддаг юм шүү. Дараа нь бусдыг уучилж ойлгоход суралцаарай.

 5. Шударгаар амжилтанд хүрэх нь амьдралын зорилго юм. Онцгой чадвартай, гайхамшигтай хэн нэгэн биш л бол энгийн хүмүүс энгийн зүйлсийг шударгаар хийдэг. Шударга ёс гэдэг ч бас зуршил шүү.

 6. Бүх аз жаргалын тулгуур эрүүл мэнд билээ. Та өөртөө хэдий чинээ анхаарч биеэ авч явц байна төдий чинээ таны амьдрал өөрчлөгдөх болно. Бие болоод сэтгэлдээ санаа тавих бяцхан дадал нь таны зорилго зорилтод хүрэх эрч хүч, тэвчээр, сэтгэлийн хатыг өгөх болно.

 7. Өөртөө итгэ. Өөртөө итгэлтэй байдал юу юунаас ч илүү танд аз жаргалыг бэлэглэдэг. Мөн өөртөө итгэлтэй байдал амжилтын гол түлхүүр. Өнгөрсөндөө харамсалгүй, одоодоо амьдарч, ирээдүйдээ ямар ч айдасгүй бэлтгэлтэй байх хэрэгтэй.

8. Өдрийн цагаар бүгдийг амжуулаад та тайван унтаж амардаг. Хангалттай сайн унтаж амар. Хангалттай сайн амарсан байхад эрүүл саруул, аз жаргалыг мэдэрдэг бөгөөд таны сэтгэл санааг өөдрөг байлгах болно. Нойр гэдэг аз жаргал, дотоод амар амгалангийн түлхүүр билээ.

Энэ бүгдээс магадгүй 2 нь л таны амьдралд хэрэгтэй бүгдийг өгч болох юм. Өнөөдрөөс эхлээд амжилт өөд тэмүүүлцгээе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ