Эгц явбал 3кг-аар туранхай, 5см-ээр өндөр харагддаг

Эгцхэн сууж байгаа эмэгтэй ихэмсэг, цаанаа л нэг сайхан харагддаг. Би анхнаасаа л бөгтийж суугаад сурчихсан юм гээд асуултын тэмдэг шиг болчихоод, компьютерийн ардаас намайг хэн хардаг юм гэж бодож байвал буруу байна. Нуруугаа цэхлээд, эрүүгээ үл ялиг өргөхөд л албан тасалгааны эрчүүд чамайг анзаарч эхлэхийг хараарай.

Сандлаа зөв сонго
Эгц суухын тулд эхлээд сандлаа зөв сонгох хэрэгтэй. Сандлын зөөлөвч хэт их байх нь тийм ч тохиромжтой биш. Мөн сандлын түшлэг гарын хөдөлгөөнд саад болохооргүй, арын түшлэг 100-110 градусын налуутай байна.

Ширээний сонголт 
Сандлын өндрөө өөртөө тохируулах хэрэгтэй. Сандал дээрээ суугаад хөлөө 90 грудусын налуутай нугалахад хөлийн ул шаланд чөлөөтэй хүрэхүйц байх ёстой. Мөн ширээний өндөр сандлын өндөртэй тохирсон байх хэрэгтэй. Сандал дээрээ суугаад гараа ширээн дээр тавихад мөр өргөгдөхгүй тавигдаж байвал таарч байна гэсэн үг.

Дэлгэц чинь намдаад байна
Дэлгэцээ шагайх гэж доош харсны үр дүн бол давхар эрүү. Наад дэлгэц чинь хөдөлдөг юм шүү. Хэт “тонгойсон” дэлгэцээ дээш болго. Зөөврийн компьютер хэрэглэдэг бол дор нь өндөрлөгч ивэхийг хичээгээрэй.

Хэрхэн суух вэ?
Эмэгтэй хүн сандлынхаа 1/3 дээр суух нь тохиромжтой гэж үздэг. Хэдий түшлэгтэй сандал дээр сууж байсан ч хойш бүтэн налах нь гоо сайхан эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй. Хамаг биеэ сандал дээрээ чөлөөтэй “хаячихвал” эгц суухад төвөгтэй болно. Ингэж суух үед чи гэдсээ өөрийн эрхгүй татах болно.

Одоо мөрөө…
Сандлынхаа хагасын хагас дээр суусан бол одоо мөрөө үл ялиг тэнийлгэ. Одоо л яг болж байна. Эхэндээ дасаж өгөхгүй төвөгтэй санагдаж болно. Бага багаар сургуулилт хийгээд байвал байнгын зуршил чинь болох болно.

Сууж сурсан хүнд…
Эгц суугаад сурчихсан хүнд нуруугаа эгцэлж алхана гэдэг юухэн байхав. Өдөр тутам ширээний ард суудаг эмэгтэйчүүд тэр бүр яваад байдаггүй. Тиймээс нуруугаа эгцлэх дасгалыг суудал дээрээ хийж байна гэсэн үг юм. Эгцхэн явдаг эмэгтэйчүүд байгаагаасаа даруй 3кг-аар бага, 5 см-аар өндөр харагддаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ