Шүршүүрт орохдоо санаж байх хэрэгтэй 9 зүйл

Хүн болгонд өөр өөрийн шүршүүрт орохдоо гаргадаг зуршил байдаг ч ихэнх хүмүүс хэд хэдэн нийтлэг алдаануудыг гаргаж гоо сайхандаа муу нөлөөтэй зүйлсийг хийдэг. Ямар ямар алдаа гаргадаг болон тэдгээр нь ямар сөрөг үр дагавартай болохыг дэлгэрэнгүй мэдэж авцгаая. Тэгээд цаашдаа байнга санаж байгаарай.

1. Үснийхээ үзүүрийг үрэх
Дийлэнх хүмүүс үсийг эмзэг гэдгийг мэддэгүй. Тиймдээ ч үсээ угаахдаа хуйхыг нь маажихаас гадна үзүүрийг нь яг л хувцас угааж байгаа юм шиг үрдэг. Энэ нь үсийг гэмтээж, хугарч салаалахад хүргэдэг томоохон хүчин зүйл юм. Угийн үс чинь амархан салаалчих гээд байдаг бол үзүүр хэсэгт нь шампунь түрхэх шаардлагагүй байдаг. Уг хэсэгт түрхэж угаасан шампуний хөөс нь үзүүрийг хангалттай цэвэрлэчихэж чадна.

2. Бие угаагчаа солих цаг нь болжээ
Байнгын чийгтэй орчинд байгаа бие угаагчыг дэргэдээс нь харахад л энд ч нян бактерууд үржиж байгаадаа гэж бодогдохоор байдаг биз дээ? Дээр нь чи түүнийг өлгөж хатаадаггүй, тусад нь цэвэрлэдэггүй тэгээд бүр чамаас өөр хүн хэрэглэсэн байх магадлалтай бол бүр ч аюул өндөртэй. 1 бие угаагчыг сараас сар хагас хэрэглэчихээд солих хэрэгтэйгээс гадна гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн бие угаагчтай байх хэрэгтэй. Гэхдээ усанд орох бүртээ бие угаагчаар арьсаа үрэх шаардлагагүй. Тэр бүү хэл биеэ бүхэлд нь савандаж угаах шаардлага байхгүй. Үс, хүзүү, цээж зэргийг л савандахад хангалттай. Саван өөрөө шороо тоос, нянг арилгах зориулалттай. Гэтэл чи өдөр бүр шүршүүрт ордог хэрнээ байнга савангаа хөөсрүүлэн угаах шаардлагагүй шүү дээ. Бусад хэсгүүдээ зүгээр л бүлээн усаар зайлахад л болно. (Энэ нь мэдээж байнга гэсэн үг биш) Магадгүй чиний биеийн арьс байнга хуурайшаад байгаа нь чийгшүүлэгчээс биш байнга савандаж угаадгаас ч болж байж мэднэ.

3. Илүүдэл үсээ авах 
Дийлэнх бүсгүйчүүд илүүдэл үсээ авахдаа сахлын хутга ашигладаг. Тэгвэл сахалын хутга ашиглахдаа үснийхээ ширхэгийг сөргүүлж хусаж огт болохгүй. Ингэснээр авсан үс чинь буцаж ургах нь амархан, мөн арьсан дээрх нүхнүүд нь томордно. Үснийхээ ширхэгийн дагуу, ургах чигт нь хусах хэрэгтэй.

4. Хуйхаа хумсаараа маажих
Хумсаараа маажиж угаахад хуйх маань илүү сайн цэвэрлэгдсэн мэт мэдрэмж төрдөг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гэхдээ хумсаараа маажих нь хуйхыг гэмтээж, үс хагтахад хүргэдэг. Хумсаараа биш гарынхаа өндгөөр зөөлөн дарж, иллэг хийн угаасан ч бохирдлыг сайн цэвэрлэж чадна. Мөн цаашдаа хумсаараа маажихын оронд массажны сам авч хэрэглээрэй.

5. Ангижруулагч эхлээд… 
Бид үсээ шампуниар угаачихаад дараа нь ангижруулагчаа хэрэглэдэг. Гэхдээ ангижруулагчаа түрүүлж хэрэглэн араас нь шампуниараа угаавал үс чинь гэмтэх нь багаас гадна шампунь чинь үсний гүнд сайн нэвчин жинхэнэ үүргээ биелүүлж чадна.

6. Биеэ сайтар зайлаарай
Биеийн чинь арьсан дээр батга гардаг уу? Үүний шалтгаануудын нэг нь шүршүүрээс гарахдаа саванг гүйцэд зайлаагүйгээс болдог. Тэгэхээр шүршүүрээс гарахынхаа өмнө биеэ бүхэлд нь усаар сайн зайлж байх хэрэгтэй.

7. Хүлээх хэрэггүй
Шүршүүрт ороод гарсныхаа дараа биендээ чийгшүүлэгч түрхчихээд хатахыг нь хүлээгээд хувцсаа өмсөхгүй хэсэг хүлээдэг шүү лээ. Тэгвэл чийгшүүлэгчээ түрхчихсэн хэрнээ хүйтэн агаарт байгаад байвал арьс хүйтэн агаартай тэмцэх хэрэгтэй болж чийгшүүлэгчийг өөртөө шингээх нь багасдаг. Тэгэхээр шингэхийг нь хүлээж байгаа биш зүгээр л хүйтэн агаартай тэмцэлдүүлчихэж байна гэсэн үг. Тийм болохоор удаан хүлээлгүйгээр зүгээр л хувцасаа өмсөөд дулаахан суух эсвэл хөнжилдөө ороод хэсэг хэвтчихээрэй.

8. Ус дусахгүй байх нь чухал уу? Үс чинь эрүүл байх нь гол уу? 
Үсээ угаачихаад шууд л алчуур аваад үрээд эхэлж болохгүй. Хэдий ус дусаад байх нь биед эвгүй ч дээрх асуултыг бодоод үзээрэй. Ямар ч үед үсийг өөрөөр нь хатаах нь зөв. Ихэнх нь усыг нь алчууртаа үрж биш шингээж аваад үлдсэнийг нь агаарт даатгасан нь дээр.

9. Хүйтнээр дуусга
Шүршүүрт орохдоо дандаа л халуун бүлээн ус тохируулаад л ордог шүү дээ. Тэгвэл одооноос шүршүүрт орж эхлэхээсээ өмнө болон хойно нь 30-хан секундыг хүйтэн усанд өнгөрүүлж заншаарай. Ингэснээр чиний дархлалын систем сэргэж, биеийн чинь өөх шатаах чадвар нэмэгдэнэ. Бас хөхнийхөө арьсыг хүйтэн усаар шавшсанаар арьсыг нь чангалж, унжихаас сэргийлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ