Цагаан сараар бэлэглэж болох бүтээлч бэлгийн санаанууд:Завгүй ээж

Монголын минь баяр ч дуусахгүй дундрахгүй их юм даа. Үндэсний, олон нийтийн баяр, амралтын өдрүүд дээр нэмээд хүүгийн, дүүгийн, ач, зээ нарын гээд завгүй ээж маань бэлгийн шинэ санаа сэдлүүдийг байнга гаргаж байх хэрэгтэй болдог.

Удахгүй болох цагаан сарын баяртаа ч аль хэдийн бэлдээд эхэлжээ. Илүү оюунлаг, мөн бүтээлч сэтгэлгээг дэмжихийн тулд сонирхолтой ном зохиол эсвэл өөрийнхөө урласан бэлгийг бэлэглэх дуртай завгүй ээж маань энэ жил ямар бэлэг төлөвлөж суугаа бол?

Ач охиндоо ганган дээл урлуулж байгаа. Харин урьдчилаад ийм хөөрхөн гэрийн баривч оёж өгчээ.

Харин оффист ажилладаг ганган охиндоо нэхэж урласан зангиаг бэлдсэн байна. Дунд нь сувдаар чимэглэж өгсөн нь энгийн хэрнээ дэгжин харагдуулна.

Одоо цагт юм элбэгшиж дараах хатгамлын хүрээ модыг гар урлалын дэлгүүрүүдээс хаанаас ч олж авч болно. Үүнийг ашиглаад ханын хөөрхөн чимэглэлүүдийг урласан байна. Оёсон хатгамлын дүрсээс хамаараад хаана ч өлгөж, чимэглэж болно.
   Энэ цэнхэр таар гэхэд л улаан дарсны бөглөөг уясан байсан таар шүү дээ. Өөрөө урлаж, бүтээдэг болоод ирэхээр аяндаа юм бүхнийг хэрхэн яаж ашиглаж болох вэ гэдгийг хардаг билгийн мэлмий нээгддэг бололтой. Зүгээр нэг хогийг ч амилуулж чадна гэдэг жинхэнэ бүтээлч хүний ажил билээ.

Хүний амьдрал бол ердөө л цор ганц. Тиймээс алхам, хором бүрээс аз жаргалыг олж, өөрийгөө хөгжүүлж, эрч хүчтэй амьдарцгаана шүү. Яг л завгүй ээж шиг ээ…

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ