Хөхний булчирхайн өвчин

Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн  34% нь  эмэгтэй хүний хамгийн их сэтгэл татдаг зүйл нь хөх гэсэн байна. Гэтэл үүний зэрэгцээ  эмэгтэйчүүдийн 87% нь  биеийн энэ хэсэгтээ сэтгэл дундуур явдаг байна. Нэг хэсэг нь түүнийгээ томсгох, нөгөө хэсэг  нь багасгах, гурав дахь хэсэг нь бүр хэлбэрийг нь өөрчлөх хүсэлтэй байдаг.

Харин  хөхний эмч мэргэжилтнүүд нь элдэв зөгнөлөөс хол байдаг хүмүүс болохоор эмэгтэйчүүдийн хөхийг сүүний булчирхай хэмээн нэрлэдэг. Хөхний булчирхай нь төрсөний дараа сүү бий болгох, онцгой өвчинд байдаггүй гэсэн гол онцлогтой гэж үздэг байна.

Хөх бол маш нарийн бүтэцтэй эрхтэн юм. Түүний дотор  дааврын өөрчлөлтийн үед сүү ялгаруулдаг онцгой эсүүд байдаг байна. Бүлэг ийм эсээс хэлтэнцэр үүсэж, хэлтэнцэрүүд нь нэгдэж  том хэлтэнгүүд (15-20ш)  үүсгэдэг. Хэлтэн бүрд сүү ялгаруулах цорго байх ба энэ нь хөхний товч руу  орсон байна.  Түүнчлэн энэхүү эгэл биш бүтцийг холбож. тэжээл өгдөг эсээс бүрдсэн хөхөнд  завсрын эд бий. Чухамдаа энэ онцлог  бүтцээсээ  болж хөхний булчирхай маш эмзэг байдаг. Харамсалтай нь  хөхний  булчирхайн өвчинд  хүүхэд  төрүүлсэн хоёр эмэгтэйчүүдийн нэг нь  өртдөг байна.

Ерөнхий

Ихэнхдээ:

  1. Мастит. Хөхний булчирхайн үрэвсэлт өвчин. Ихэвчлэн хөхний товчны хагархайгаар хөхөнд  халдвар орсон үед  үүсдэг.
  2. Хоргүй хавдар. Тодорхой төрлийн эсүүдийн (аденома, фиброма, фиброаденома) хүчтэй өсөлтийн голомт үүсэх.
  3. Мастопатия –хоргүй хавдартай  бараг ижил боловч сүүний булчирхай бүхэлдээ адил хэмжээгээр  өвчилнө.
  4. Хөхний булчирхайн өмөн  ( хортой хавдар) – онцгой идэвхит эсүүдийн хяналтгүй өсөлтийн голомтууд үүсэх зэрэг  өвчнүүд  тохиолддог.

Шалтгаан

Хөхний булчирхайн өвчний хамгийн гол шалтгаан нь бэлгийн болон зарим нэгэн  дааврын  тэнцвэр  алдагдах явдал юм. Энэ  нь өндгөвч, бамбай булчирхай, элэг, цөсний хүүдийн г.м  эрхтэнүүд өвчилсөн  үед тохиолддог. Ялангуяа байгаль цаг уурын хувьд таагүй бүс нутагт  амьдардаг,  ээж, эсвэл эмээ нь энэ өвчнөөр өвчилж байсан, түүнчлэн байнга ядаргаанд ордог, аборт олон удаа хийлгэсэн эмэгтэйчүүдэд  өвчлөх  эрсдэл өндөр байдаг. Мөн  хөхний булчирхайн гэмтэл няцрал нь өвчлөл үүсгэнэ.

Шинж тэмдэг

Хөхний өмөний ихэнх анхдагч шинжийг эмэгтэйчүүд өөрсдөө илрүүлж болно. Хэрэв хорт хавдарыг эрт үед нь илрүүлбэл богино хугацаанд бүрэн эмчлэх боломжтой. Тогтмол өөрөө бие дааж хөхөө шалгаж байх нь хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой хүчин зүйл гэж эмч нар үздэг. 20- иос дээш насны  эмэгтэй  болгон хөхөө тогтмол шалгаж үзэж байх хэрэгтэй гэж эмэгтэйчүүдийн эмч зөвлөдөг.  Ийм үзлэгийг сарын тэмдэг эхэлснээс 7-10 хоногийн дараа хийх нь зүйтэй. Энэ үед хөхний эмзэглэл намдаж, хэмжээ нь багассан байдаг. Цэвэршилт эхэлснээс хойш сар бүр хуанлийн тогтмол нэг өдөр үзлэг хийж  байх шаардлагатай. Энэ үйл явц нь  энгийн  бөгөөд их цаг авахгүй. Усанд орсоны дараа хөхөө шалгах нь илүү тохиромжтой.

Ингээд:

  • Толины өмнө зогсоод хөхөө ажиглана. Хэвийн үед гаж хэлбэр, таталдсан арьс, нимбэгний хальс мэт шинж, товч шигдсэн байх, нойтогнох гадаргуу зэрэг өөрчлөлтүүд байх ёсгүй.
  • Баруун гараа дээш нь өргөж, баруун хөхөө тойрог хөдөлгөөнөөр эсвэл төвөөс нь  захруу нь  тэмтэрч үзэн хатуу нягт зүйл байгаа эсэхийг шалгана.
  • Мөн ийм маягаар зүүн хөхөө шалгаж үзнэ.
  • Хөхний товчийг хуруугаараа чимхэж  шувтарч үзнэ. Хэвийн үед  ямар ч шингэн ялгарах ёсгүй.
  • Суганы тунгалагийн булчирхайнуудыг хоёр талаас нь тэмтэрч үзэхэд томролт болон өвчин мэдрэгдэх ёсгүй.
  • Хөх ба суганы булчирхай г хэвтээ байдалд дахин шалгах. Ингэхдээ шалгах гэж буй хөхнийхөө талын гарыг биеийн дагуу тавж дараа нь толгой дээгүүрээ өргөнө.

Хэрэв ямар нэгэн гажиг илэрсэн, дараа дараагийн үзлэгийн үед мэдэгдэхүйц өөрлөлт гарсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.  Ихэнх хавдар нь хоргүй байдаг боловч үүнийг зөвхөн үзлэг шинжилгээний дараа л тодорхойлж болно. Ямар ч  зовиур  байхгүй  байсан ч жилд нэг удаа хавдарын эмчид үзүүлэх нь зүйтэй. Ялангуяа цацраг идэвхит туяатай холбоотой ажил хийдэг бол зайлшгүй үзүүлэх шаардлагатай.  Хөхний өмөнөөс  цаг тухайд нь урьдчилан сэргийлж чадвал мэс засал хийлгэх шаардлага гарахгүй гэдгийг санах нь чухал.

Оношлогоо

Хэрвээ хөхөнд тань ямар нэгэн эвгүй мэдрэмж төрөөд байвал хойшлуулалгүйгээр эмчид үзүүлээрэй. Ганцхан хөхний хавдарын эмч л хөхийг тань мэргэжлийн түвшинд  үзэх бөгөөд  шаардлагатай бол хэт авианы шинжилгээ, хөхний рентген зураг  авхуулна.  Өвчний шалтгааныг тогтоохын тулд дааврын түвшинг шалгана.

Эмчилгээ

Хэрэв  хөхөнд хоргүй хавдар ( аденома, фиброма) эсвэл уулинхай үүссэн бол мэс засал хийж  авдаг. Мастопати эсвэл хөхний булчирхайг бүхэлд нь хамардаг өвчний үед  эмээр эмчилж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд  дотоод шүүрлийн булчирхайн эмч болон эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөх  шаардлагатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ