Хүүхдээ уйлахад сэгсэрч болдоггүйн шалтгаан

Хүүхдээ бүү сэгсэр

Хүүхэд уйлах үед заримдаа эцэг эх нь тэвчээрээ алдаж сэгсэрдэг. Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл гэмтэл учруулж болзошгүй.
Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс хүүхэд нас барж, эсвэл тархины гэмтэл авч болдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй байна. Нэг ой хүртэлх насны хүүхэд сэгсрэлтэнд илүү эмзэг байдаг. Мөн түүнээс дээш насанд ч гэмтэл авч болно.

Хүүхдээ сэгсэрвэл хүүхэд ухаан алдах буюу таталт өгөх, улмаар сөрөг үр дагаварт хүрч болно. Yүнд:
-нас барах
-тархи гэмтэх, толгой болон нүдний дотуур цус алдах
-хөдөлгөөн хязгаарлагдах, булчингийн агшилт үүсэх
-сохрох
-эпилекси /унаж татах өвчин/-тэй болох
Хүүхэд насанд тохиолдсон ихэнх гэмтэл эдгэрдэг боловч толгой, тархиндаа гэмтэл авсан хүүхэд насан туршдаа тахир дутуу болох аюултай. Та хүүхдийнхээ асрагч, цэцэрлэгийн ажилтан, эсвэл таны хүүхдийг харж буй найз, хамаатны хүмүүстэй ярилцаж хүүхдийг хүчтэй сэгсэрвэл аюултай гэдгийг ойлгож байгаа эсэхийг асууж, бататгах хэрэгтэй.

Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл яг юу болдог вэ?
Хүүхдийг сэгсрэхэд амтархан гэмтэл авдаг нь хүүхдийн толгойн хэмжээ биетэй нь харьцуулахад том байдаг бөгөөд хүзүү нь сул байдагтай холбоотой юм. Хүүхдийг сэгсрэхэд хүзүүний булчин нь толгойгоо урагш хойш хөдлөхөөс хамгаалж чадахгүй учир толгойн доторхи жижиг цусны судас урагдаж тархин дотор цус алдах буюу тархины гэмтэл авч болно.
Хүүхдийн тархи маш эмзэг байдаг. Энэ нь том хүүхэд буюу насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад зөөлөн бөгөөд гавлын ясны дотор илүү хөдөлгөөнтэй байдаг. Тийм учраас хүүхдийг сэгсрэхэд тархи нь амархан гэмтэж цусан харвалт үүсч болдог.

Хүүхдийг унагаава юу болох вэ?
Тархины гэмтэл үүсч болно. Тийм учрас нярай хүүхдийг хэзээ ч дээшээ өргөж шидэх буюу гараас нь барьж тойруулж эргүүлж болохгүй. Түүнээс дээш насны хүүхэд ингэж дээшээ шидэгдэж гар дээр бууж тоглох дуртай байдаг ч гэсэн унагасан тохиолдолд хүнд гэмтэл авч болзошгүй. Тиймээс хүүхдийн толгойг огцом хөдөлгөх хөдөлгөөнөөс аль болохоор сэргийлэх хэрэгтэй.

 Хүүхэд саатуулах 9 арга

Та уйлж буй хүүхдээ саатуулж, хажуугаар нь ажлаа амжуулах гэж бухимдаж байгаа бол нэмэлт зөвлөгөө болгож саатуулах хэд хэдэн аргуудыг хуваалцъя.

1. Хэдэн лаа асааж хүүхдийн өмнө тавибал тэр бүжиглэн буй лааны дөлийг гайхан ширтэх болно. Гэхдээ мэдээж түүнийг ганцааранг нь лаатай үлдээж болохгүй.
2. Өрөөндөө өнгө бүрийн цэвэр даавуу өлгөвөл хүүхэд чинь хэвтэж байхдаа түүнийг сонирхон ажиглах болно.
3. Хүүхдээ угаалгын машины өмнө суулгаад үзээрэй. Тэр нэг хэсэгтээ л сатаарна.
4. Өнгө бүрийн агаарын бөмбөлөг үлээн, өрөөн дундуур энд тэндгүй өлгөөрэй.
5. Тортой шувууг харан суух түүнд үнэхээр таатай байх болно.
6. Хэрэв та урьдчилан төлөвлөөгүй зардлаас айгаагүй бол нойлийн цаас өгөөд үз дээ.
7. Энэ бүх арга тус болохгүй бол хамаатан садан, найз нөхдөө урьцгаа.
8. 9-13 настай охинтой тохиролцон хүүхдээ харуулвал бүр ч сайн. Хөвгүүдээр харуулж болох ч тэд жаахан хүүхдийг айлгадаг, бас ширүүн харьцаатай.
9. Эмчид үзүүлэх, дэлгүүр явах, зугаалахдаа олон төрлийн тоглоом, сонирхлыг нь татах эд юмс авч яваарай. Тэгвэл танд амсхийх чөлөө гарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ