Хэрхэн гуалиг сайхан гуятай болох вэ?

Бүсгүйчүүд маань үргэлж л гуалиг сайхан гуятэй болохыг ямагт хүсдэг. Харин энэ удаа танд гуяны дараах цогц дасгалыг зааж өгье. Эдгээр дасгалыг та гэртээ өдөр бүр тууштай хийхэд хэдхэн долоо хоногийн дараа үр дүн нь харагдах болно. Энэ дасгалыг тогтмол хийснээр таны гуя нарийхан, урт харагдна. Иймээс та богино шорт, даашинз өмсөхдөө сэтгэл дүүрэн алхах цаг иржээ.

Нэгдүгээрт
Хөлдөө мөрнөөс илүү хэмжээтэй зай авч хоёр гараа мөр зэрэгцүүлэн урагш сунгаад чадах чинээгээрээ доош хагас сууна. Дээш босохдоо хоёр гараа ташаандаа хэрэгтэй. Энэ дасгал бол бүх дасгалуудын хаан гэж нэрлэгддэг бөгөөд хийж байх үед ачаалал таны өгзөг болон ташаанд ирэх болно. Ойролцоогоор 15-20 удаа давтаж хийнэ.

Хоёрдугаарт
Та яг л сандал дээр сууж байгаа юм шиг доошлохдоо нэг хөлөө арагш 45 хэм налуу жийнэ. Ингэхдээ хоёр гараа их биедээ хүргэхгүй байхаар урдаа алгаа хавсруулан байрлуулна. Дасгалыг мөн л 15-20 удаагийн давтамжтай хийнэ. Үүний үр дүнд таны хөлны булчин чангарч гоёмсог болно.

Гуравдугаарт
Гараа таашаандаа тулж зогсоод баруун хөлөө зүүн хөлийнхөө ард зөөж тавин хагас сууна. Энэ дасгалыг мөн л нөгөө хөлдөө ээлжлэн хийх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт
Баруун хөлөө зүүн хөл рүүгээ зөөх үед доороо хагас сууна. Дасгалыг хийхдээ цээжин хэсгээ аль болох хөл рүүгээ ойртуулж байх ёстой бөгөөд аль болох хурдан хийх хэрэгтэй.

Тавдугаарт
Үсрэлттэй дасгалыг хийхдээ гарын үзүүрээ газар хүргээд дээш хөнгөн үсэрнэ. Энэ хөдөлгөөнийг олон удаагийн давталттай хийх хэрэгтэй. Ингэж хийх нь таны хөлийн булчингийн үйл ажиллагааг сайжруулж илүү гуалиг харагдуулна.

 

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ