Хэлний өнгө болон өнгөрөөр өвчнийг оношлох нь.

ХЭЛНИЙ ӨНГӨ

Хүний хэл эзнийхээ биеийн байдлын талаар маш ихийг өгүүлдэг. Хэлний хэлбэр, хэмжээ, өнгө зэргээр тухайн хүний биеийн байдал, өвчин зовиурыг илрүүлж болдог байна.

Хэлний өнгийг өглөө сэрснийхээ дараа, шүдээ угаахаас өмнө байгалийн гэрэлд ажиглаарай.

Хоол хүнс, ундаа, эм, бүр тамхи татсанаас болж хэлний өнгө өөрчлөгдөж болно. Тиймээс аливаа гадны нөлөө үзүүлснээс багадаа нэг цагийн дараа хэлнийхээ өнгийг ажиглахыг зөвлөж байна.

 

ХЭЛНИЙ ӨНГӨР

Хэлний өнгөр нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болно. Сойзоор цэвэрлэж болох нимгэн цагаан өнгөр хэвийнд тооцогдоно. Хэр их зузаан өнгөр тогтсон байна төдий чинээ таны бие өвчлөлтэй байна гэсэн үг юм.

Мэдээж хэлнийхээ өнгө, өнгөрөөр бие махбодийн өвчлөлийг 100% тогтоох боломжгүй. Хурц хоол, түр зуурын өвчлөл зэргээс үүдэн хэлний өнгө өөрчлөгдөж болно.

Хэлний өнгө таны санааг зовоож байгаа бол яаран дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөж байна. Эхлээд мэргэжлийн эмчид хандаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ