Хэдхэн л зуршлыг хэвшүүлж чадвал илүүдэл жингүй байх хамгийн амархан!

Бүсгүй та илүүдэл жингээсээ болоод эвгүй, аймшигтай мэдрэмжийг мэдрэхээсээ залхаж байна уу.

Аз жаргалтай, эрч хүчтэй, эрүүл амьдралын хэв маягтай болохыг хүсвэл наашаа анхааралаа хандуулна уу. Бид таньд хэд, хэдэн хэрэгжүүлэхэд хялбар арга зам хэлж өгье. Эцэст нь таны бие доторхыг цэвэрлэх тийм ч хэцүү биш гэдгийг мэдэх болно.

  1. Та ердөөл 80% цадталаа идэхэд хангалттай юм. Хэрэв та 100% ходоодоо дүүртэл идвэл энэ нь таны ходоодны хананд маш их дарамт өгч ходоодыг сунгадаг байна. Ийнхүү 80% болгон багасгаж чадвал ходоод нь аажимдаа агшиж хоолоо зөв зохистой идэж, таргалах аюулаас өөрийгөө хамгаалах юм.
  2. Нимбэгтэй ус уух. Нимбэг нь таны бодисын солилцоог сайжруулж биеэс бүх хорт бодисыг гаргана. Өглөө оройдоо 750мл-1л усанд 1ш нимбэгний шүүсээ шахаж хийгээд хольж ууна.
  3. Мөн та доорх хүнсийг өдөр дутамдаа зууш маягаар тохируулан хэрэглэж дадвал өдөрт авах илчлэг уургаа хангалттай аваад зогсохгүй жингээ барьхад тань тус болох болно. Үүнд: Бүйлс, алим, авакадо, газрын самрын тос, өндөг, гадил, бяслаг зэрэг орно.
  4. Хоолныхоо эзлэх хувь болон хоолны хэмжээндээ анхаарах. Хэрэв та аяга тавагны хэмжээгээ төдийлөн анзаардаггүй байсан бол өнөөдөр нэг анзаараад үзээрэй. Одоо хэрэглэж байгаа хэмжээнээсээ 1 дахин багасгаад үзэхэд гэмгүй л болов уу.
  5. Удаан идэх. Таны ходоодны үйл ажиллагаа 20 мин дараагаас дүүрсэн буюу цадсан гэсэн дохио авдаг тул та идэж буй хоолоо удаан зажилсанаар бага идэж өөртөө илүүдэл хоол тээхгүй байж таргалахаас сэргийлж чадах юм.
  6. Амралтын өдрүүдийн аль нэг өдөр нь та өөрийн хүссэн амттай хоолоо идэж байх. Энэ нь байнга илчлэг ихтэй хоол идэхээс сэргийлж таны дуршилыг багасгаад зогсохгүй амьдралын хэв маягт нь өөрчлөлтийг авчрах болно.
  7. Өдөр бүр ямар нэгэн байдлаар 15мин-1ц хооронд дасгал хөдөлгөөн хийж хэвших. Хамгийн гол нь та дасгалаа биеийнхээ бүх хэсэгт үйлчилж байхаар хийх юм. Хэрвээ эхний өдөр биеийн дээд хэсэгт хамаарах дасгал хийсэн бол дараа өдөр нь биеийн доод хэсэгт хамаарах дасгал сонгож хийх хэрэгтэй юм.
  8. Унтаж амрах нь бас нэгэн чухал зүйл юм. Дор хаяж өдөрт 8цаг унтаж байх хэрэгтэй байдаг байна.

    Sleeping Girl on the bed. on light background

  9. За ингээд эцэст нь хэлэхэд хэн нэгнээс урам зориг авах нь хүртэл турахад нөлөөлдөг байх нь охидоо. Жишээ нь: Kendall jenner ч байж болох юм.

Холын жишээ гэлтгүй монголынхоо сайхан охидыг ч харсан болно. Тэд ойрд бүгд бие галбиртаа ихээхэн анхаарч, спортод цаг зарцуулж, эрүүл хооллодог болоод байгааг сошиал ертөнцөөр бэлхэнээ анзаарч болохоор байгаа. Та ч бас хоцрох хэрэггүй биз ээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ