Хэвлийгээрээ хурдан турах цогц хөтөлбөр

Хэрвээ бүсгүй та хурдан бөгөөд үр дүнтэй үр дүнг хүсч байвал хоолны дэглэмтэйгээ маш сайн зохицох дасгал хөдөлгөөнийг сонгож хийх хэрэгтэй. Гэвч аль дасгалыг ямар дэглэмтэй хослуулбал үнэхээр үр дүнтэй юм бэ? гэдгийг судлаж, мэдэх амаргүй шүү дээ.

Монгол хатад сайт та нартаа цаг их үрэхгүй, ямар ч эмэгтэйн биед зохицох, хоолны дэглэм болон дасгалын цогц хөтөлбөрийг танилцуулъя.

Дасгал-1

  • Мөрөндөө хөлний хэмжээтэй зай авч зогсоод, хөнгөхөн үсэрч эхэлнэ.
  • Үсрэх бүртээ нэг хөлөө урагш нь, нөгөөхөө хойш нь гэх мэтээр солбино. Үсрээд газарт буух үедээ өвдгөө зөөлхөн нугалж өгөөрэй.
  • Энэ дасгалыг 30-40 секунд хийнэ.

Дасгал – 2

  • Тохойгоо шулуун газар тулаад, plunk барих гэж байгаатай ижил пооз барьж зогсоно.
  • Дараа нь өвдгөө нугалан чээжин тушаанаа авчирна.  Яг л шатаар гарч байгаа гэж төсөөлөөд хийгээрэй.
  • Өвдөг тус бүртээ ээлжлэн 35-40 секунд хийнэ.

Дасгал – 3

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, өвдгөө нугална. Гараа урагш сунгаж, хойш хагас сууна.
  • Эндээс өлмий дээрээ хүч өндийж, дээш хөнгөн үсэрнэ.
  • Үсэрч байх үед бие шулуун байрлалд хадгалагдах ёстойг бүү мартаарай.
  • Энэ дасгалыг 30 секунд хийнэ.

Одоо дээрх дасгалтай зэрэгцүүлэн хийх 7 өдрийн хоолны дэглэмийг танилцуулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ