Хуучин найз залуутайгаа хамт илүүдэл жингээ хаяж, шинэ хайраа олсон бүсгүй.

 “Надаас саллаа гээд чамайг өөр хэн ч тоохгүй” гэж хэлэх найз залуу… Үнэхээр тийм ч юм шиг санагдаж, улам их бухимдаж, улам их идсээр… Нэг л өдөр өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдгээ ухаарч зоригтой шийдсэн Алвина бүсгүйн түүхийг танд хүргэе.

Ер нь бол жин хаясан хүмүүсийн түүхийг сонсоод, уншаад байхад ихэвчлэн хүнд гомдсон, үг хэлээр доромжлуулж түүний улмаас өөрийгөө өөрчлөхөөр эрс шийдсэн нь их байдаг. Энэ бүсгүй ч бас ингэж л эхэлжээ. Тэр найз залуугаа, бас илүүдэл жингээ хаяхаар шийдэв.


Тэрээр 125 кг жинтэй байсан ба хэр баргийн хувцас зохихгүйгээр барахгүй таарах хувцас ч олддоггүй байж. Хааяа өөртөө хувцас худалдаж авах үедээ эрэгтэй хүний томхон размертэй хувцас сонгож өөртөө  ихээр гутарч байсан гэдэг.

Одоо харин тэр эмэгтэй хүний гоо сайханг өөртөө бүрдүүлсэн, итгэл дүүрэн төгс эмэгтэй болжээ. Тэрээр нийт 60 кг илүүдэл жингээ хаяж чадсан нууцаасаа дэлгэсэн байна.

Алвина зөв хооллож сурах клубт элсэж дэглэм барьж эхэлжээ. Мэдээж 100 гаруй кг жинтэй хүн хоолны дэглэм барина гэдэг үнэхээр их тэсвэр тэвчээр гаргасан,  эрүүл мэндээрээ дэнчин тавьсан зүйл билээ.

Эхлээд таргалуулах хоол хүнснээс бүр мөсөн татгалзжээ. Түүний хоолны дэглэмийн 75% эрүүл хүнс, 20% нь уураг, 5% нүүрс ус ба харьцангуй богино хугацаанд жингээ хаян үр дүн нь гайхалтай байжээ.

Магадгүй экс найз залуугийнх нь түүнийг ТАРГАН АМЬТАН гэж нэрлэдэг, дууддаг байсан доромжлол нь үргэлж бодогдож шантрах бүрт нь хадаас зүүний үзүүрээр хатгах мэт мэдрэмжийг түүнд өгдөг байсан биз ээ. Энэ бүсгүй турж сайхан бүсгүй болж чадсанаар бидний өнөөгийн ертөнц дэх хамгийн шилдэг өшөө авалт болсон ч байж болох юм!

 Хуучин найз залуу нь ичих ч үгүй түүнийг эргэж ирээсэй гэж хүссэн гэнэ лээ. Харин Алвина “Зарим алдааг яагаад ч буцааж болдоггүй юм. Илүүдэл жин биш шүү дээ” гэж хэлсэн. Одоо  Алвина бүсгүй өөрийн жинхэнэ хайраа олсон бөгөөд найз залуу нь ч түүнд чин сэтгэлээсээ хайртай гэнэ.

Эмэгтэй хүн чин сэтгэлээсээ хүсвэл юуг ч бүтээж хийж чаддагийг харуулж чадсан энэ бүсгүйн түүх өөр хэн нэгэнд бүсгүйд урам зориг, чин зорилгыг нь тодорхойлж чадах түлхүүр нь болоосой гэж итгэж байна.

Та энэ гайхалтай түүхийг бусадтай заавал хуваалцаарай. Хэрэгтэй хүндээ хүрэх ч юм билүү!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ