Арьсыг хуурайшилтаас хамгаалах арга

Эмэгтэй хүн бүхэн “Үзэсгэлэнтэй болох”-ийг хүсдэг. Харин арьс нь сайхан биш бол үзэсгэлэнтэй эмэгтэй хүн гэж нэрлэгдэхэд хэцүү л болов уу. Манай улс тун ч хуурайшилттай орны тоонд ордог. Дараах жишээг харъя л даа.

<Монголын сарын дундаж бороо хур тунадасны хэмжээ : 20мм >

<Японы сарын дундаж бороо хур тунадасны хэмжээ : 138мм >

<Хятадын сарын дундаж бороо хур тунадасны хэмжээ : 54мм >

<Солонгосын сарын дундаж бороо хур тунадасны хэмжээ : 88мм >

Орос 38мм, Хятад 54мм, Солонгос 88мм. Хажуу хөрш орнуудтай харьцуулаад харсан ч, Монголд ордог борооны хэмжээ бага бөгөөд маш хуурай уур амьсгалтай гэдгийг ойлгож болно.                            (Эх сурвалж : The World Bank http://data.worldbank.org )

Бие хуурайшиж загатнах, нүүрэнд үрчлээ нэмэгдэх, гар болон хуруу хатуу ширүүн болох нь бүгд хуурайшилтаас болдог. Нас залуу байхад хүн биен доторх усны хэмжээгээ хадгалах чадвар өндөр байдаг учир, хуурайшилтыг тийм ч мэдрэхгүй байж магадгүй юм. Гэвч нас ахих тусам, зөв зохистой арчилгаа хийгдээгүй арьс гарцаагүй үрчлээтэж, хөгшин харагддаг. Тийм учраас, залуу байх үеэсээ зөв арьс арчилгаа хийх хэрэгтэй. Японд ”Одоогийн та, 10 жилийн дараах өөрийнхөө арьсыг шийднэ” гэдэг үгийг их хэлдэг. Одоогийн та өдөр бүр арьсандаа ямар арчилгаа хийдэг вэ? Ямар зүйл иддэг вэ? Одоогийн таны арьс арчилгаа болон юу идэж ууж байгаагаар тань 10 жилийн дараах таны арьс шийдэгдэнэ. Таны 10 жилийн дараах зүгээр үү?

Яагаад “Хуурайшилт” арьсанд муу нөлөөтэй вэ?

Хуурайшсан арьс ямар болдог вэ гэхээр,

* Арьс өнгөө алдана (өнгөлөг байдлаа алдан нүүрний өнгө онцгүй болдог)
* Үрчлээ үүснэ
* Сэвх толбо үүснэ
* Хөгшрөлт хурдацтай явагдаж, хөгшин харагдана

Бүсгүйчүүд маань голчлон эдгээр 4 зүйлийн талаар санаа зовдоггүй гэж үү?

Үүний шалтгаан нь :
“Хуурайшилтаас болж арьсан дах шингэний хэмжээ багасаж, арьсны эд эс хэвийн үйл ажиллагаагаа алддаг учраас”

Хүний арьс үдэш бүр биднийг унтаж байх хооронд шинээр үүсч солигдож байдаг. Нойрсож байх хооронд, арьсны эс хууран унаж, доороос нь шинэ эс гарч ирдэг. Үүнийг арьсны эсийн бодисын солилцоо гэдэг. Гэтэл, арьс хуурайшиж шингэнээ алдаж эхлэснээр, арьсны үйл ажиллагаа муудаж, бодисын солилцоо зөв явагдахгүй болно. Үүний улмаас арьс өнгөлөг байдлаа алдаж (муухай харагдана), үрчлээ сэвх толбо үүсч, улмаар овортой хөгшин харагддаг байна.

Одоо харин танд хуурайшилтаас хамгаалах зөвлөгөөг хүргэе.

Нүүрний будаг арилгагч хэрэглэхгүй байх

Орой нүүрнийхээ будгийг арилгахдаа юу хэрэглэдэг вэ? Магадгүй “будаг арилгагч” биздээ. “Будаг арилгагч”-д газрын тосны бодис болох крем болон нүдний тень зэргийг уусгаж арилгах зориулалттай химийн бодис орсон байдгийг мэдэх үү? Мэдээж арьсанд сайн зүйл биш. Дан ганц будгийг арилгах бус давхар арьсанд хэрэгцээтэй тослогийг хүртэл алга болгодог учир арьс хуурайшилтын том шалтгаан болдог. Сүүн, тосон, гелэн…гээд аль ч хэлбэрийн “будаг арилгагч” адилхан.

Шампунийг өдөр болгон хэрэглэхгүй байх

Хэт их шампунь хэрэглэх нь хуйхыг хуурайшуулдаг. Бид нар ”шампуниар үсээ угаах” гэж боддог боловч үнэндээ бол ”шампуниар хуйхаа угаах” гэдэг нь зөв юм. Үс тийм ч бохирдоогүй байдаг бөгөөд бохир болдог нь хуйх юм.

Өдөр бүр шампуниар хуйхаа угаавал хуйх хуурайшна. Яагаад гэвэл, шампунид ч гэсэн тослог болон бохирдлыг арилгах химийн бодис орсон байдаг болохоор тэр. Будаг арилгагчаас илүү шампунид орсон химийн бодис нь хүчтэй байдаг.

Шампунь нь хуйханд хэрэгтэй тослогийг алга болгочихдог. ”Сайн хөөсөрдөг, гоё үнэртэй, үсийг намирсан болгодог шампунь ба ангижруулагч”-ийг өдөр болгон хэрэглэх нь үнэхээр аюултай. Хуйх хуурайшихаар, үсний ширхэг бүдгэрч нарийсч, сайхан үстэй байх боломжгүй болно.

Заавал нарны тосыг хэрэглэ!

Нүүрээ будахын өмнө заавал нарны тос түрхэнэ. Наранд борлох шалтаан болох нарны хэт ягаан туяа нь арьсыг хуурайшуулдаг. Хуурайшуулахаас гадна ч гэсэн нарны хэт ягаан туяа нь арьсанд олон муу нөлөөтэй. Монголд нарны хэт ягаан туяатай адилхан хэмжээний болгоомжлох хэрэгтэй бас нэгэн зүйл бол агаарын бохирдол юм. Бохир агаар арьсыг хуурайшуулж гэмтээнэ. Тийм учраас нарны тосыг сайн түрхэж, нүүрээ будаж арьсаа хамгаална.

Ус сайн уух

Будаг арилгагч ба шампунь, нарны тос бол гадна талаас өгч байгаа чийгшүүлэлт юм. Гадна талаас хийх чийгшүүлэлттэй адил хэмжээний чухал нь ”дотор талаас нь чийгшүүлэх” явдал юм. Өөрөөр хэлбэл шингэн юм сайн уух гэсэн үг.

Эх сурвалж: http://mongolbeauty.info  
\Япон эмэгтэйн монголд амьдрахдаа хэргэжүүлсэн  өөрийн туршлагаас\

СЭТГЭГДЭЛ БИЧИХ