Хувь хүнийг нарийн тодорхойлох 4хөн чухал асуулт!

Танаас 4 асуулт асууя. Асуулт бүр 2 сонголттой. Үүнд хэрхэн хариулснаар тань таны хувийн зан чанарыг тодорхойлж болно гэвэл итгэх үү? Та асуултыг сайн тунгаан бодоод, тохирох хариултынхаа өмнөх үсгийг цаасан дээр бичээд яваарай. Дараа нь 4 үсгээс бүрдсэн үг таны зан чанарыг хэлээд өгөх болно. Амжилт хүсье!

АСУУЛТ-1      Ажлын өдрүүд үнэхээр бухимдалтай, ядармаар байлаа. Арай гэж амралтын өдөр болоход юу хийж өнгөрүүлэхийг хүсэх вэ?

 А  Би найз хүүхнүүд рүүгээ залгаж, тэдний төлөвлөгөөг асууна. Шинэ нээлтээ хийсэн киног үзэх үү? эсвэл саяхан нээгдсэн ресторанд очиж үзэх үү? тоглоомын төв орж зугаацах уу? гэдгийг ярилцаж, тэдэнтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрөөнө.

Э Утсаа саад болохооргүй вибратар дээр нь тавьж орхиод, гэртээ ганцаараа өнжинө. Дуртай киноныхоо шинэ ангийг үзэж, паззл эвлүүлж, халуун ус тосоод ном уншингаа удаан гэгч нь хэвтэнэ дээ.

АСУУЛТ-2     Дараах тодорхойлолтын аль нь танд илүү таарах вэ?

М  Хамгийн чухал зүйл бол яг одоо, яг энэ нөхцөлд юу болж байна вэ? гэдгийг мэдрэх. Бодит зүйлийг дүгнэж, байгаа цаг үедээ амьдрах дуртай.

Р  Одоо байгаа зүйлүүд уйтгартай санагддаг. Би илүү их мөрөөдөж, ирээдүйд болох зүйлийг төсөөлөх дуртай. Надад мэдээ мэдээллээс илүүтэй, зөн совиндоо татагдах нь таалагддаг.

АСУУЛТ-3       Таны одоо ажиллаж буй газрын өрсөлдөгч байгууллагаас таны ажилд авахаар улайран хөөцөлдөж байна гээд бодъё. Мэдээж одоо байгаагаас илүү цалинг танд санал болгосон. Гэхдээ одоогийн ажлын хамт олон бол үнэхээр гайхалтай хүмүүс байдаг. Түүнчлэн хэлтсийн дарга тань удахгүй тэтгэвэрт гарчихаар та тушаал дэвших нь тодорхой байгаа. Та ийм үед ямар шийдвэрийг гаргах вэ?

О  Санал тавьсан байгууллагынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг судлаж үзнэ. Дараа нь хүний нөөцийн менежрээсээ ч зөвлөгөө авна. Бүх л нөхцөл байдлуудыг эгнүүлэн жагсааж байгаад тооцооллож үзнэ. Сэтгэл энэ тэр бодоод байх юм байхгүй шүү дээ. Аль өөрт ашигтай нөхцлийг л сонгоно доо.

И  Өөрийнхөө мэдрэмжийг л дагна даа. Зүрх сэтгэлээ сонсож үзэж байгаад шийдвэрээ гаргана.

АСУУЛТ-4    Сайн найзын тань хурим болоход ердөө л 2 долоо хоног дутуу байгаа. Таны бэлтгэл ажил хэр явж байх бол?

Н Аль сарын өмнө би нэг морин хуурчыг тоглуулахаар тохирчихсон байгаа. Бас хосуудын зургуудаар зургийн цомог бэлдээд, шүлэг хүртэл зохиогоод биччихсэн. Өөрийнхөө өмсөх хувцсыг, үсээ хаана засуулж, нүүрээ будуулах хүнтэйгээ ч ярьчихсан болохоор бүх бэлтгэл хангагдсан гэж хэлж болно доо.

Д  Яагаад сүртэй бэлдэх ёстой гэж? Би хурим дээр очоод сайхан хөгжилдөхөд л болно шүү дээ. Яахав үг хэлэх чадвараа бага зэрэг дээшлүүлсэн. Өөрөөр сүртэй бэлдээд байх зүйл үгүй дээ. Тэгээд ч гэнэтийн юм бүхэн сайхан байдаг шүү дээ.

Одоо хариултаа харцгаая..

АМОН – Та бол менежер

Та бол дадлага, туршлага хуримтлуулж, аливаад тууштай ханддаг, бүх зүйлийг жижгээс том хүртэл нарийн төлөвлөж, зохион байгуулах дуртай.  Та зөв гэж бодсон хүмүүстэй бат итгэж чаддаг бөгөөд үнэн баримттай зүйлд л итгэдэг. Та шинэ харилцаа холбоо тогтоох, шинэ хүмүүстэй танилцах, үдэшлэг цэнгүүн хэсэх дуртай.  Хайртай хүмүүстээ цаг зав гаргахаа хэзээ ч мартдаггүй бөгөөд хайрлаж дурласан нэгэндээ өөрийгөө илэрхийлж чаддаг эмэгтэй.

АРОН – Та бол удирдагч

Таны хувьд амьдрал гэдэг ТЭМЦЭЛ. Тиймээс өөрийгөө ч бусдыг ч сайн мэддэг.  Зоригтой, эрсдлээс айдаггүй зан нь аливаа зүйлийг шинээр эхлэхэд илүү хялбар болгодог. Та өөрийн давуу тал болон сул талыг үргэлж хамтад нь үнэлж, дүгнэж чаддаг. Түүнчлэн та шинэ чиг хандлагуудыг соргогоор анзаарч, шинэ санаа гаргахдаа гаргууд. Та маш эерэг бодолтой, спорт болон түүнтэй холбоотой зүйлсэд дуртай эмэгтэй юм.

АМИН – Та бол багш

Та бусад ямар ч хүмүүстэй гайхалтай сайн харилцаж чаддаг. Та бусдын төлөө өөрийн хувийн ашиг сонирхлыг золиослож ч чадах ба, бусдад туслахад үргэлж бэлэн байдаг. Гэсэн хэрнээ ёс юм шиг бусдаас огтхон ч тусламж найдаж, хүсдэггүй. Гагцхүү маш ойр дотныхоо хүмүүсээс сэтгэлийн их дэм л хүлээж байдаг.

АМОД – Та бол маршал

“Оролцоо бол ялалтаас илүү чухал” гэдэг үг байдаг л даа. Гэхдээ энэ үг танд огтоосоо тохирохгүй. Та өөрийн зорилгодоо ямар ч аргаар хамаагүй хүрдэг. Өөрийн хараат байдлаа алдаж, хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байх нь таны хувьд тэвчишгүй зүйл. Та угаасаа л тулалдахын төлөө төрсөн мэт… үргэлж идэвхтэй, эрч хүчтэй байдаг. Ямар ч хэцүү хүнд нөхцөл байсан та хамгийн хурднаар шийдвэрийг гаргаж, арга олж чаддаг.

АРИН – Та бол зөвлөгч

Та бол маш их сэтгэлийн хөдлөлтэй, ярихдаа ч нүүрний хувирлаараа яруу найраг мэт урсгаж чаддаг эмэгтэй юм.  Та бусдын сэтгэл зүрхийг хамгаас сайн мэдэрдэг. Харин хайрын тал дээр тийм ч их итгэдэггүй, яг үнэндээ тийм харилцаанд атаархдаг. Та гэнэтийн тохиолдох үйл явдлуудад үргэлж бэлэн байдаг. Таны утас дуугарахад л та гараад очиж чадахаар бэлтгэлтэй байдаг.

АРОД – Та бол зохион бүтээгч

Та үргэлж элдвийг сэтгэж, бүтээж байдаг шинэ санааны уурхай юм. Та ямар ч орчин нөхцөлд амархан дасдаг ба ямар ч ажлыг амархан хийх аргаа олж чаддаг. Уламжлал, ёс заншлыг таатай хүлээж авдаггүй нэгэн болохоор мэргэжил, хоббигоо үргэлж өөрчилж, шинийг туршсанаар аливаа шинэчлэлийн анхдагч, санаачлагч болох нь олонтаа. Таны хувьд шинэ зүйлийг нээх нь зөвхөн чухал байгаад зогсохгүй түүнийг олон нийтэд түгээх, тайлбарлах нь маш чухал байдаг.

АМИД – Та бол улс төрч

Та эргэн тойрондоо байгаа боломж бүрийг мэргэжлийн түшинд нарийн тооцож чаддаг ба олныг удирдах чадвартай. Та хүмүүстэй харилцахдаа өөрийн ашиг сонирхлыг дагадаг боловч бусдад маш энгийн хүний дүр төрхийг харуулж, сэтгэгдэл  төрүүлж чаддаг. Мэдээж та одоогийн цаг хором мөчийг ашиглаж, аль болох цагийг дэмий үрэхээс зайлсхийдэг. Хурдан амжилтанд хүрэх дуртай, хүнд суртлыг үзэн яддаг нэгэн билээ.

АРИД – Та бол аварга

 Та бол ур чадвар өндөртэй, бүтээлч, эрч хүчтэй нэгэн. Та бусадтай харилцахдаа маш чадамгай ба бусдад гайхалтай зөвлөгөөг өгч чаддаг. Та ямар ч нөхцөлд амьдарч амьдралын хэв маягаа хүлээн зөвшөөрдөг. Таны төсөөлөх чадвар болон IQ-н хэмжээ маш өндөр байдаг. Хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй энэ гараг дэлхий дээр хамгийн хурдан дасах зохицож, тэнцвэрээ хадгалсаар байх эмэгтэй бол та мөнөөсөө мөн.
ЭРИД – Та бол эдгээгч
Эдгээр бүсгүйчүүд хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, мөрөөдөгчид байх нь олонтаа. Та бол өөртөө итгэх итгэл, дотоод мэдрэмж, үнэлэмжээ үргэлж нэгдүгээрт тавьж чаддаг. Таны бодлуудын ихэнх нь хамгийн гүн дотоод хэсэгт өрнөх нь бий. Гэсэн ч та үйл явдлуудыг урьдчилан мэдэрч, хүмүүсийг сайн ойлгож байдаг. Та сайхан хувцаслах дуртай бөгөөд ямар ч нөхцөл байдалд зохимжтой сайхан харагдахыг хүсдэг. Та бол хэмнэгч бөгөөд ихэвчлэн цаг хугацаа, бодит байдлын мэдрэмжээс ангид оршигч.
ЭМИД – Та бол хөгжмийн зохиолч
Та өдөр тутмын энгийн зүйлээс ч баяр баяслыг олж харагч, аз жаргалтай нэгэн. Та үргэлж бусдад туслахыг гайхалтай зүйл хэмээн мэддэг ч тэдний хувийн бүсэд нэвтрэхгүй байх ёстойг мэддэг. Хэдийгээр та аливаа зөрчилдөөнийг зогсоож чадахгүй ч, бусдад инээд бэлэглэж, тэднийг баясгахдаа мэргэжлийн гэмээр юм. Та бол халамжтай, итгэлтэй, найдвартай энэ л дэлхийд зориулагдсан хүн бөгөөд дэлхийг удирдах тухай хэзээ ч бодож зүрхлэхгүй эмэгтэй.
ЭРОД – Та бол  архитектор
Өндгөн толгойт, филисофич бол та нар… Та нарт барагтай л бол ил тод, нээлттэй байдал таалагдахгүй. Та үргэлж л амгалан тайван байдалтай харагдах ба бараг л сэтгэл хөдлөлөө гаргахгүй. Та аливаа шийдвэрийг гаргахдаа маш их тунгаан бодож, дүгнэлт хийж байж гаргадаг бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүйн хоорондын холбоог олж тогтоохыг үргэлж хүсдэг. Та аливаа өөрчлөлтөд маш эмзэг бөгөөд амархан зохицуулж чаддаггүй. Та өөрийн бүх баримт, үйл явдлууд, бодлууд, санаануудыг цуглуулж, дүгнэх дуртай ба ийм учраас л өөртөө их цаг гаргаж байдаг.
ЭРИН – Та бол зөвлөх
Та хүмүүс болон тэдний хоорондын харилцааг төгс мэдэрдэг. Та сэтгэл санааны байдал болон далд хүчин зүйлүүдийг амархан тодорхойлж чаддаг учраас танаас хүмүүс зөвлөгөө авах маш их дуртай байдаг. Гэсэн ч та өөрөө заримдаа маш эмзэг бөгөөд түрэмгийллийг үзэн ядаж, хайраар дутагдаж байдаг. Энэ төрлийн хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт учраас сурч боловсрохоо хэзээ ч зогсоохгүй. Өөрийгөө таньж мэдсэн цагт л хүнд зөвлөж чадна гэж тэд үздэг.
ЭМИН – Та бол хамгаалагч
Та ямар ч харилцаан худал хуурмаг, үнэнч бус байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Та таньж мэдэхгүй хүмүүсээс зайгаа барьж, хөндий байдаг. Эргэн тойрныхоо хүмүүст та юуг ч амлаж, юуг ч хийж үзүүлэхийг хүсдэггүй. Өөрөөр хэлбэр та үг яриа, үйл хөдлөлдөө маш хянамгай ханддаг. Таны амьдралын зорилго бол бусдад туслаж, бусдыг аз жаргалтай болгох юм.
ЭМОД – Та бол зохион байгуулагч
Ийм хүмүүс нь маш техник сэтгэлгээ өндөр бөгөөд аль болох өөрийн гараар бүхнийг хийж бүтээх дуртай байдаг. Тэд 7 хэмжиж нэг огтлох дуртай, ямар ч шийдвэрийг амархан гаргадаггүй. Тиймээс ч тэд байнга цаг хугацаатай уралдаж, яарч амьдардаг. Та энэ ертөнцөд болж буй зүйлсийг, эргэн тойрныхоо үйл явдлыг маш тодорхой үнэлж, дүгнэж, бас мэдэрч байдаг. Хэдийгээр бусадттай харилцах дуртай боловч нэг л үл итгэмээр зүйл гарвал харилцаагаа маш амархаж таслаж, өөрийгөө хааж орхидог.
ЭМОН – Та бол хянагч
Та маш хариуцлагатай, дүгнэж бодогч. Та хэдийгээр итгэж болохоор хүн ч гэлээ бусдын хүссэн шиг бол байдаггүй. Орж ирж буй мэдээллийн урсгал бүрт үнэлэлт дүгнэлт хийж суудаг. Та хэн нэгэнтэй удаан хугацаагаар нөхөрлөхийг хэзээ ч таашаадаггүй. Яахав байгууллагийн, төслийн хүрээнд хамтран ажиллах шаардлагатай бол тэр хугацаандаа л хүнтэй нөхөрлөж чаддаг. Та аливаа зүйлийн эцсийн үр дүнд л ач холбогдол өгдөг. Та хатуу дэг журамд маш дуртай. Та хэзээ ч мөрөөдөлдөө амьдарч байгаагүй, амьдрах ч үгүй. Гагцхүү “ЯГ ЭНД, ЯГ ОДОО” л амьдардаг нэгэн.

Эх сурвалж:  https://brightside.me/inspiration-psychology/the-most-precise-4-question-personality-test-392210/

Орчуулсан: Б.Ганчимэг

 

 

 

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ