Хувцасаа угаах үед бидний гаргадаг 15 алдаа.

Та хувцасаа цэвэрхэн гоё сайхан байлгахыг хүсвэл хамгийн эхэнд тэдгээрийг хэрхэн зөв угаахыг сурах явдал юм. Таньд хувцасаа гэмтээж байдаг хамгийн түгээмэл 15 алдааг хэлж өгье.

  1. Зүй бус ангилан ялгах. Хувцасныхаа өнгө болон материалд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь: Ноосон хувцсыг тусад нь угааж байх хэрэгтэй. Синтетик утсаар хийсэн хувцастай алчуур хольж угааж болохгүй байх нь.
  2. Толбыг буруу замаар арилгах гэж оролдох.  Хүчтэй толбыг арилгахад цоорвол гайхах хэрэггүй. Тиймээс толбыг арилгахдаа болгоомжтой байж дээр нь дэвтээсэн цагаан даавуу тавин ашиглаж болох юм.
  3. Хэт их угаалгын нунтаг ашиглах. Хэт их хөөсрөх нь хувцасны заханд хэрийг хуримтлуулдаг байна. Ингэх нь мэдээж таны хүссэн үр дүн биш биздээ.
  4. Цахилгааныг анхаарах хэрэгтэй. Хэрэв та цахилгаантай хувцас угаах гэж байгаа бол цахилгааныг нь татаж байгаарай. Бусад хувцсыг муутгах аюултай байдаг байна.
  5. Товчтой хувцас. Хэрэв та товчтой хувцас угаах гэж байгаа бол товчийг нь товчлохгүй угаах хэрэгтэй юм.
  6. Хэтэрхий их цайруулагч ашиглах. Цайруулах бодис нь материалын бат бөх байдлыг муутгаж амархан урагдаж сэмрэхэд хүргэдэг байна. Та яагаад усанд 2 дусал лемоны шүүс хийж хэрэглэж болохгүй гэж.
  7. Усны хувцасаа угаалгын машинд угаахгүй байх. Усны хувцас болон дотуур хувцсыг угаалгын машинд угаахгүй байх. Гараар бүлээн усанд угааж байх нь зөв арга юм.
  8. Угаалгын машинаа амрааж байх. Зарим хүмүүс хэд хэд дараалан угаалгын машинаа ашигладаг энэ үйлдэл нь амархан эвдрэхэд хүргэдэг байна. Амрааж хэрэглэж байх нь цахилгаан бага зарцуулахад тустай юм.
  9. Дэр болон хөнжил угаахдаа зөвхөн нэг цикл ашиглах нь буруу. Хэрэв та хөнжил болон дэр угаах гэж байгаа бол 2 цикл ашиглах хэрэгтэй. Өд нь хөөсийг хуримтлуулдаг тул дэрэн дотор угаалгын нунтаг хуримтлахаас сэргийлэх хэрэгтэй юм.
  10. Угаах хувцаснуудаа ялгаж байх. Хувцасаа угааж дууссаны дараа угаагдаагүй оймснууд харах үнэхээр залхмаар санагддаг шүү дээ. Тиймээс яагаад эхлээд оймснуудаа угааж болохгүй гэж тэгвэл таньд үнэхээр амар санагдах болно.
  11. Алчуур зөөлрүүлэгч ашиглах. Энэ химийн нэгдэл нь алчуурны шингээх чадварыг бууруулдаг байна.
  12. Нэг дор олон хувцас угаах. Олон хувцас нэг дор хийж угаах нь ачааллаа дийлэхгүй таны угаалгын машин эвдрэх аюултай юм.
  13. Юүдэнтэй хүрэм болон цув шиг материалтай спорт цамц буруу угаах. Бүтцийг нь алдагдахаас сэргийлж 3ш теннисний бөмбөг хийж угааж болдог байна. Мөн хөөс нь сайн арилдаг байна.
  14. Үнэтэй угаалгын нунтаг болон шингэн ашиглах. Гэрийн нөхцөлд хэт үнэтэй шингэн ашиглахгүй аргалах арга. Жишээ нь: Шохой толбо арилгахад, давс нь хувцасны өнгийг сэргээхэд, нимбэг нь хувцсыг зөөлөн анхилуун болоход тусладаг байна.
  15. Угаалгын машиндаа анхаарал хандуулахгүй байх. Та хувцасаа угааж дуусаад угаалгын нунтаг үлдсэн байвал сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Мөн тагийг нь онгорхой байлгаж сайн хатааж жилдээ нэг удаа халуун ус, цагаан гааны уусмалаар цэвэрлэж байвал эвдрэхээс сэргийлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ