Хоёрхон сарын дотор 30 кг хассан дэглэм

07-09  цаг – Өглөө босонгуутаа заавал ямар нэг шингэн зүйл уух хэрэгтэй.Үүнд: -Буцалсан хүйтэн ус, лемонтой ус, зөгийн балтай ус аль нэгийг нь. Дараа нь заавал нэг өндөг иднэ. [sociallocker]Тосгүй өөрөөр нь хайрсан эсвэл чанасан өндөг 1ш

1plqkr0n5kdb5u0nkrdcphtqro_b

09-11 цаг – Хөнгөн өдрийн хоол.Үүнд: Сүүтэй будаа, каш, бантан,байцааны салат,далайн байцааны шөл,ногооны салат,луувангийн салат…гэх мэт 1

2-13 цаг – Алим, банан, тараг (ямар ч чихэргүй био тараг) хөх тарианы боорцог, хар талх… аль нэгийг их биш хэвийн хэмжээтэйгээр иднэ

14-15 цаг – Оройн хоолны цаг. Үүнд ёстой хориглосноос бусад ямар ч хамаагүй хоолыг идэж болно. Бууз, хуушуур, цуйван, шөлтэй хоол…гэх мэт. Хэт их тостой биш л бол хуурга ч хамаагүй. Гэхдээ бас л хэтрүүлж их идэж болохгүй

Нэмэлт мэдээлэл: Өдөр нь энэ маягаар хооллохоос гадна нэмэлтээр огурци, помидор, жүрж, ааруул мэтийг завсраар нь идэж өөрийгөө зугаацуулж болно. Үүний хажуугаар бас ногоон цай, байхуу цай, сүү, лемонтой усаа уусаар байна. Гол нь өөрийгөө огт өлсгөж стресдүүлж болохгүй. Бас дэглэм барьж байна гэж бодох хэрэггүй.

78qstan2a8dk7ncil6ag7o970v_b

Учир нь энэ бол дэглэм биш зөв хооллолт. Өдөржин ингэж хооллоход та огт өлсөхгүй, ядрахгүй, сульдахгүй. Хориглох зүйлс: Чихэр,шоколад, чипс, жүүс, газтай ундаа, хиам, бэлэн бүтээгдэхүүн,майонез,бэлэн хоол, лаазалсан мах махан бүтээгдэхүүн идэх, мөн хэт их болон 4-с хойш хоол идэх Хориотой.!!!!

Зөвлөгөө:

1. Жин худалдаж ав. Юм идэх, уух бүртээ жин дээрээ гарч зогс. Унтахаасаа өмнө, Өглөө сэрэнгүүтээ ч гэсэн үзэж байгаарай. Учир нь юм идэхгүй унтахаар шөнө нь маш их жин хаядаг. Ингэж хасагдсан жингээ хараад та өөрөөсөө маш их урам авч, юм идэх хүсэл дуршил чинь буурах болно

6hqe4i49a2v6evnlud6o24sgt7_b

2. Энэ зөв хооллолтоор хооллож эхлэх гэж байгаа хүмүүс оройн хоолоо заавал 4 цагаас өмнө гэлгүй бага багаар өөрийгөө дасгах маягаар эхний ээлжинд (7 хоног хангалттай) 6 цагаас өмнө хооллоод байж болно. Учир нь магадгүй таны хооллолт маш их байсан бол огцом ингэж хоолоо багасгах нь эрүүл мэндэд тань хортой.Өөрийгөө ядраахгүй, дэглэм барьж байна гэж бодолгүй өөртөө маш тайван хандах хэрэгтэй шүү охидоо

3. Өдөр бүр хүндрэхийг хичээгээрэй. Болохгүй бол 1 аяга prune juice уувал заавал хүндрэх болно

4. Хүн таргалаад ирэхээр автотамаар маш их хоол цаанаасаа нэхэгдээд их идэмхий болдог. Энэ нь таны гэдэс өлссөндөө биш хоол идэх ёстой гэж таны тархи сануулж байдаг процессоос болдог. Иймээс хоолоо багасгаад зөв хооллоод ирэхээр дээд тал нь 7 хоног л танд дэглэм бариад байгаа юм шиг өлссөн мэдрэмж төрнө. Үүнээс цааш та их идэхийг хүсэхгүй, чихэр шоколаданд дургүй, цаанаасаа л бүх зүйл чинь ок болоод өөртөө дурлаад ирнэ шүү дээ.

Амархан байгаа биз? Би чадсан. Та ч чадна.2 хон сарын дараа 5-аар эхэлсэн 2 оронтой тоон дээр та зогсож байх болно гэж амлая. Хамгийн гол нь эрүүлээр турна.  [/sociallocker]

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ