Хоёрхон орцтой арьсыг эрүүлжүүлэгч ундаа

Биеэс хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй арьсыг эрүүлжүүлж, тунгалаг эрүүл харагдуулна. Гундсан арьсыг мартана л гэсэн үг. Үүнээс гадна илүүдэл жингээ хасахад тань ч тусална. Амттай амин дэмтэй ундаагаа заавал хийж уугаарай.

Найрлага:

  • 4 ширхэг киви
  • 1 ширхэг алим

Киви – Хөгшрөлтийг удаашруулж, арьсыг нөхөн сэргээн эмчилж, арьс хуурайшиж холзруудахаас сэргийлнэ.

Алим – Үрчлээнээс сэргийлж, хөгшрөлтийг удаашруулж, нарны хэт ягаан туяанаас хамгаална

Хийх дараалал:

Кивиныхээ хальсыг сайтар угааж 2 талыг нь хэрчиж авна. Хальстай нь жижиглэн хэрчинэ.

Алимаа мөн адил сайн угаагаад голыг нь авж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.

Ингээд шүүс шахагчиндаа хийж шүүсийг нь шахаад л бэлэн болно. Өдөр бүр ууснаар таны арьс улам гоё эрүүл толигор болох болно.

Шүүс шахагчинд үлдсэн жимсэн дээрээ 2 цайны халбага кокосын тос хийгээд сайтар хутган нүүрэндээ маск тавиарай.

Видео заавар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ