Хооллох бүртээ өөх тосноосоо салах хамгийн энгийн төгс арга!

Хүүхнүүд бид яаж ч бага идэх гэж хичээсэн өөрийн эрхгүй л  өдөр тутмын хоолоороо дамжуулан маш их тос идсэн байдаг. Харин түүнийгээ аль болох биедээ шингээлгүй түргэн гадагшлуулах хамгийн энгийн арга байна.

Тэр нь та хоолондоо өдөр тутам гич хольж идэх!!! Ингэж чадвал таны хоол боловсруулах зам нэг их төвөггүйгээр өөх тосноосоо салах болно. Дээр үед хотын бүхий л нийтийн хоолны газруудын ширээн дээр найруулсан гич байдаг байсныг манай ахмадууд ярьдаг.  Мөн одоотой адил элдэв угаагч шингэн энэ тэр байсангүй тэр үед нунтаг гич буюу горчицоор нийтийн хоолны газрууд тостой аяга тавагаа угаадаг байжээ. Орос хүүхнүүдийг ч гичгүйгээр хоол идэж байх нь ховор гэлцдэг.

Өнөөдөр дэлхий дээрх ихэнх эрчүүд “хамгийн сайхан бүсгүйчүүд бол орос бүчгүйчүүд” гэдэг дээр бараг л санал нэгдчихээд байгаа. Хөл бөмбөгөөс ч илүү тэднийг санал нэгдүүлээд байгаа шүү дээ 🙂

Тиймээс бүсгүй та гэртээ гичтэй байхад л ямар ч тарган, өөхтэй мах, тостой хоол идсэн айлтгүй нь байна шүү!

 

 

Аа, тийм. Өдөрт ууж буй цайндаа ганц зүсэм нимбэг хийхэд мөн өөх тосыг хайлуулахад тун их нэмэр болно. Энэ хоёроо хослуулаад эрүүл амьдралын хэв маяг өөд урагшаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ