Хатаж, хагарсан уруулаа өнгөлөг, зөөлөн болгох маш энгийн, үр дүнтэй аргууд.

Таны уруул хагараад хатаад байна уу тэгвэл наашаа түр анхааралаа хандуулна уу .

Уруул бол эмэгтэйчүүд бидний гоо сайхан харагдах гол илэрхийллийн нэг. Бүсгүй таны уруул өвлийн энэ хүйтэн цагт өнгөлөг, зөөлөн, дур булаам байдлаа алдаад байгаа бол санаа зовох хэрэггүй!  Доорх энгийн бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар хэдэн зөвлөгөөг дагаад үзээрэй.

  1. Өглөө, оройдоо тогтмол уруул болон шүдээ угаах нь таны уруулны арьсыг зөөлрүүлж өгнө. Та үүнийгээ өдөр дутамдаа хэвшил болгох нь чухал.
  2. Урууландаа хуруу эсвэл сойзоо ашиглан вазелин түрхэж, массаж хийх. Сойз ашиглавал вазелин урууланд маш сайн шингэж, аяндаа зөөлхөн болдог.
  3. Өдөр тутамдаа зөгийн балтай гуужуулагч ашиглах. Та өөрөө ч гэртээ бэлтгээд хэрэглэж болно.                                                                                                              

Орц:                                        15мл зөгийн бал                                                                                                              15мл оливын тос                                                                                                             15г элсэн чихэр     байхад л хангалттай.                       Бэлтгэх арга:   Зөгийн балаа 20 сек шарах шүүгээндээ халаагаад дээр нь оливийн тос, элсэн чихрээ хийж хутгаад л бэлэн болно. Ингээд та бэлэн болсон гуужуулагчаа урууландаа жигд тарааж түрхээд 2 мин болоод бүлээн усаар зайлна. Тэр дороо л харахад сэргэсэн зөөлөн мэдрэмж мэдрэгдэх болно.4. Байхуу цайгаа та яаран хаях хэрэггүй боллоо. Хандалсан цайны ууттай шаараа ууруулан дээрээ 3-5мин байлгах тун сайн тэжээл болдог.  Ногоон цай нь үл исэлдүүлэгч буюу антиоксидант агуулж байдаг учир бүр ч сайн.

5. Өргөст хэмх нь мөн урууланд маш маш сайн тэжээл өгнө. Нимгэн хэрчсэн өргөст хэмхээ ердөө 3-5мин л уруулан дээрээ тавихад хангалттай.

Эцэст нь анхаарах зүйлс бас байна шүү охидоо.

Хэрэв та халуун ногоотой хоол идэх гэж байгаа бол эхлээд урууландаа вазелин юм уу оливын тос түрхэж байвал халуун ногооны хуурайшуулах явцыг багасгадаг байна.

Усыг өдөрт зөв зохистой хэрэглэх нь уруулыг өнгөө алдаж хуурайшихаас сэргийлнэ.

Бүйлс, кокосны тос, цөцгийн тос хэрэглэх нь уруулыг чийгшүүлж, уруулан дээрх хамгаалалтын давхаргыг нэмж өгдөг байна.

Хэт халуун усанд орохгүй байх.

Хүйтний улиралд гадуур гарахдаа салхинаас хамгаалж уруул хүзүүгээ далд оруулан ороолт зүүж байх.

Өрөөндөө чийгшүүлэгч ашиглаж байх. A B D витаминтай чийгшүүлэгч сонговол таны биеийн дархлааны системд сайнаар нөлөөлж арьсыг эрүүл байхад тусална.

Дээрх зөвлөгөөг сайн ойлгосон бол хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам эрхтэн болох уруулаа үргэлж, арчлан тордож байгаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ