Хамгийн шилдэг турах арга өөрийгөө хуурахгүй байх.

Таргалалт бол орчин үеийн хүмүүсийг шаналган зовоож байгаа “тахал” шиг өвчин болжээ. Таван эмэгтэй тутмын гурав нь таргалалттай байна. Турахын тухай бодож цаг үргэлж шанална гэдэг үнэндээ хэцүү. Идэж ууж байгаадаа хяналт тавьж үүнийг идчихвэл таргалчих байхдаа, энэ таргалуулдаг юм байна болъё, болъё гээд л өөртэйгээ зөрчилдөж эхэлдэг. Уг нь таргалалттай таргалсаныхаа дараа биш, өмнө нь тэмцдэг байвал… Европт тарган эмэгтэйг “арчаагүй” гэж үздэг.  Нээрээ л өөрөө өөртөө эзэн болж чаддаггүй, юу идэж уухаа мэддэггүй хүнийг арчаагүй хүн л гэх байх даа. Тураах эм бэлдмэл , тариа, тос гээд есөн жорын юм зарагдсаар л… Түүнийг нь хүмүүс хэрэглээд , янз бүрийн өвчин эмгэгтэй боллоо гэх яриа ч гарсаар байгаа. Энэ нь ч оргүй хоосон яриа биш л дээ. Тарган хүний зовлон маш их. Наад зах нь өмсөх хувцас ч олдохгүй. Дэлгүүрээр хэснэ, “Танд таарах размер байхгүй” гэсэн хариултыг л авна. Аятайхан хувцаслаагүй хүн өөртэй итгэлгүй, гадагшаа гарах ч дургүй болно.  Эмэгтэйчүүд бүр үр хүүхдээ эрүүл саруул өсгөхийн тулд өөрсдийгөө мартдаг. Хөхөндөө сүү оруулах гэж тэжээлтэй, сайн гэсэн бүхнийг л идэж уудаг.
Миний мэдэх нэгэн эмэгтэй нилээд илүүдэл жинтэй. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө нь туранхай байсан л даа.Тэр гурван хүүхэд төрүүлсэн. Төрөлт болгоныхоо дараа арав гаран килограммыг авч үлдсээр, 30 килограмм илүүдэл жинтэй болчихсон. Таргалснаас хойш турах гэж цаг зав, мөнгөө нилээд үрсэн. Сайн гэж рекламдсан эм бүрийг авч уусан, тураах гель, тос бүгдийг нь авч хэрэглэсэн. Бассейн, Фитнес аль алинаар нь хичээллэсэн. Ямар ч эерэг үр дүн гараагүй . Тэр сэтгэлээр унаж, улам л таргалаад байв. Эцэст нь тэр турахын тухай бодлоо хаяж, стресст автахаа больсон. Түүний хувьд турах гэж хэт их улайрч байсан нь стресст оруулж байжээ. Тэр одоо зөвхөн өдрийн хоол л иддэг. Буцалгасан усыг маш их уудаг, хүссэн жиндээ хүртэл турж чадсан. Турахыг хүснэ гэдэг нэг хэрэг. Хүн өөрөө өөртөө эзэн байж , өөртөө зарчимч шаардлага тавьж түүндээ үнэнч байж, өөрийгөө хуурахгүй байх л чухал. Тэгж чадвал бүх зүйл амар хялбар байх болно. Та өөрөө өөрийнхөө эзэн нь гэдэгээ ямагт ухамсарлаж, ходоодоо зөв хоолоор тэтгэж, ажиллаж амрахаа зөв зохицуулж чадвал эрүүл аж төрөхийн эхлэл болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ