Хамгийн сайн өөх шатаадаг 5 жимс

Та жингээ хасахаар хичээгээд л байна уу? Тэгвэл дараах мэдээллийг уншаад, жимстэй хамт илүүдэл өөхөө шатаацгаая.

Ихэнх жимс байгалийн сахарыг их хэмжээгээр агуулдаг ч одоо танд хэлэх 5 жимс нь үнэхээр таны өөхийг шатаахад маш их үүрэг гүйцэтгэдэг юм.

Авокадо

Энэ жимс нь Омега-9 хүчлийг агуулдаг ба энэ нь чидун жимс, чидун жимсний тостой ижил агуулгатай байдаг. Тиймээс таны өөхийг энерги болгон шатааж, бодисын солилцоог тань идэвхижүүлнэ.

Наргил модны самар

Коконут буюу наргил модны самар нь элэг болон бусад эрхтний хлострены түвшинг бууруулах чадвартай триглицеридээр баялаг юм. Мөн танд цатгалан мэдрэмжийг төрүүлэх учраас амттан, зууш таргалуулах хүнс хэрэглэх магадлалыг бууруулдаг. Наргил модны самрын тос нь бамбай булчирхайг дэмжиж, сайжруулдаг. Кокосны сүүнд ч бас агуулагддаг тул та аль өөрт олдох боломжтойг нь авч, хүнсэндээ хэрэглэж заншаарай.

Нимбэг

Нимбэг нь биеийг тэр дундаа элгийг хоргүйжүүлэх шилдэг жимс юм. Хоолны өмнө уух усандаа нимбэг хийж ууж заншсанаар цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг.

Улаан жүрж

Олон эрдэмтэд улаан жүржийг гайхалтай жин бууруулах жимс гэж тодорхойлсон байдаг. 12 долоо хоногийн хугацаатай туршилт хийж эмэгтэйчүүдийн хоолны өмнө тал шинэхэн жүрж өгөхөд дөнгөж 4 дэх 7 хоногийн дараа 4 кг турж, туршилтийн эцэст 7 кг турсан байна.

Улаан лооль

С амин дэм болон фитохимээр баялаг улаан лооль нь Карнитин хэмээгдэх амино хүчлийг маш ихээр агуулсан байдаг. Судлаачдын дүгнэснээр Карнитин нь биеийн өөх шатаах үйл явцыг 32 хувиар өсгөдөг байна.

За тэгээд эдгээрийг хэрхэн яаж хэрэглэх вэ гэж? гайхах хэрэггүй. Лемоныг хоргүйжүүлүүлэх детокс цай хийж, зүгээр усанд хийн ууж ч болно. Улаан лоолийг амтат шбагетти хийхдээ, кокосны сүүг карри хийх, элдэв төрлийн нарийн боов хийхдээ ч ашиглаж болно. Үлдсэн сэтгэмж, мэдрэмжийг танд үлдээе.

Эх сурвалж: WikiHow
Орчуулсан: Б.Ганчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ