Хамгийн гол нь би түүнд хайргүй-Захидал

Сайн байна уу. Би нэг эмэгтэйтэй учир битүүлэг харилцаанд орчихоод удаад байна л даа. Танайх эмэгтэйчүүдийн сайт болохоор эмэгтэй хүний зүгээс ямар бодолтой байдаг талаар надад зөвлөгөө өгч магадгүй гэж бодоод бичиж байна. Би 26 настай, эхнэр хүүхэдгүй өмнө нь ер найз охинтой ч болж байгаагүй. Маш их ажилтай байдаг болохоор нэг л мэдэхэд 26 хүрчихсэн байсан. Жилийн өмнө найзуудтайгаа шоудаж яваад 20 настай нэгэн охинтой санаандгүй байдлаар танилцсан юм. Яг үнэндээ бэлгийн харилцаанд орчихоод л дараа нь  нэр нэрээ мэдэлцэж байсан.

Дараа нь байнга л уулзаж учирдаг болов. Асуудал юунд вэ гэхээр тэр охин бүтэн өнчин байсан. Жинхэнэ гэр нь хөдөө байдаг тэгээд энд хотод хамаатнуудынхаа гэх айлуудаар л байдаг. Гэтэл хамаатны айлын ах намайг оролдоод байна гэж надруу хэлээд, тэр болгонд нь би очиж өмөөрч зодоон хэрүүл хийж олон удаа цагдаад дуудагдаж байсан. Энэ охин миний амьдралд орж ирэхээс өмнө би хэнтэй ч ам зөрж байгаагүй. Тэгээд л тэр охин байнга л айлуудаа солиод байдаг. Удалгүй дахиад нөгөө асуудал үүснэ. Монголын эрчүүд бүгд сексийн гаж донтон болоо юу?

Би уг нь “чи ядаж ажил хийгээд байр түрээслээд амьдар” гэж хэлсэн л дээ. Тэгэхээр би чадахгүй байх гээд өөртөө итгэхгүй, гол нь надад хайртай гэж хэлдэг.  Хамгийн гол нь би түүнд хайргүй, миний хийж чадах зүйл бол түүнийг ажилтай нийгэмд байр сууриа олоход нь туслаад амьдралаас нь холдох л байгаа юм.  Ер нь л анхнаасаа миний буруу байж дээ. Гэхдээ тэр охин ямар бодлоор надад ингэж хандаж байгаа бол гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд та нар надад зөвлөөч…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ